Бидний хийдэг бүхий л зүйлсийн гол цөм нь суралцагчид байдаг. Бид кампусууд дээрээ салбартаа туршлагатай багш нарын удирдлага дор уян хатан, практик сургалт явуулдаг. Манай хөтөлбөрүүд нь урлаг, бизнес эрхлэлт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн мэргэжлүүдийг хамардаг бөгөөд суралцагчдаа утга учиртай ажил мэргэжил, насан туршийн сургалтанд бэлтгэдэг. Амьдрал болон нийгмийг өөрчлөх эрхэм зорилгоор бид орон нутгийн хэрэгцээнд нийцүүлэн, инновацийг дэмжин, Оканаган болон түүнээс цааших бүс нутагт тогтвортой ирээдүйг бий болгохоор бүс нутгийн түншүүдтэй хамтран ажилладаг.
Оканаган коллеж нь 4 кампустай бөгөөд Penticton, Kelowna, Vernon кампусууд нь Syilx Okanagan хүмүүсийн нутаг дэвсгэр дээр байрладаг, Salmon Arm кампус нь Secwépemc хүмүүсийн нутагт байрладаг гэдгийг хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрдөг билээ. Syilx Okanagan болон Secwépemc ард түмэн мянга мянган жилийн турш эх нутагтаа амьдарч, хамгаалан ирсэн. Оканаган коллеж нь Syilx Okanagan болон Secwépemc хүмүүс, тэдний мэдлэг, хэл, түүх, түүнчлэн газар нутаг, байгалийн ертөнцтэй холбоотой тасралтгүй харилцааг нь хүндэтгэдэг билээ.
Сургуулийн давуу тал
2021 онд Inspire Strategic Plan хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн
Аюулгүй, баталгаатай байр
Жил бүр 15900+ оюутан элсдэг
- 7988 бүтэн цагийн оюутан
- 1515 уугуул индиан оюутан
Индиан уугуул иргэдийн амьдрал, соёлтой танилцана
Хичээлийн хөтөлбөрийн давуу тал
- Ахлах сургуульд байхдаа коллежийн кредит цуглуулах боломжтой хос кредиттэй хөтөлбөр
- 12-р ангийн академик (Dogwood) дипломтой төгсөхдөө нэг жил хүртэлх дээд боловсролын сургалтад хамрагдсан боломжтой
- Оюутнуудыг онолыг практиктай холбосон практик туршлагад татан оролцуулж, ажил олгогчдоос эрэлттэй байдаг ур чадвартай болгодог.
- Төгссөний дараа Канадад ажиллах, цаашлаад цагаачлахад туслалцаа үзүүлдэг.
Олон улсын оюутнуудад зориулсан үйлчилгээ
- Гадаад оюутан хариуцсан олон улсын багтай
- OC нийгэмлэгт элсэхэд туслах ажилд зуучлагч, зөвлөх, соёлын холбооны ажилтнууд (intedrecruitment@okanagan.bc.ca)
- Гадаад оюутныг байр орон сууцаар хангах асуудалд туслалцаа үзүүлдэг
Суралцах орчин
- Канадын Penticton, Kelowna, Vernon, Salmon Arm дотуур байртай кампусууд
- Өвөрмөц, хувь хүнд тохирсон сургалтын орчинг санал болгодог
- Цөөн оюутны анги дүүргэлт
- Анги дүүргэлт дунджаар 18 оюутан
Яагаад Оканаган коллежэд сурах гэж?
Бидний эргэн тойрон дахь ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгааг бид бүгд мэднэ. Мөн олон бэрхшээл, нарийн төвөгтэй байдал байгаа ч өөрчлөх, өсөх, шинийг санаачлах хязгааргүй боломжууд бас байсаар байна. Бид 60 гаруй жилийн эрдэм шинжилгээ, сургалтын тэргүүлэх туршлага дээрээ тулгуурлан, бүс нутгийн хэмжээнд мянга мянган оюутанд суралцах боломжийг бүрдүүлэн, тэдэнд мэдлэг чадвар олж авах боломжийг олгоно. Суралцагчид, сурган хүмүүжүүлэгчид, ажил олгогчид болон манай нийгэмлэгийн хоорондын харилцааг бэхжүүлж, дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар орон нутгийн болон дэлхийн хэмжээнд амьдралын чанарыг сайжруулах нийтлэг зорилготой ажиллаж байна.
1963 оноос хойш Оканаган коллеж нь Okanagan, Shuswap, Similkameen бүс нутгуудад дээд боловсрол, сургалт явуулж ирсэн. Манай ажилтнууд болон оюутнууд Syilx Okanagan, Secwepemc, Ktunaxa, Sinixt зэрэг эзэмшилгүй нутаг дэвсгэрт амьдарч, ажиллах, мөн бүс нутгийн уугуул иргэдээс суралцах боломж бүрдсэн завшаантай билээ. Жил бүр ойролцоогоор 16,000 оюутан Оканаган коллежид урлаг, шинжлэх ухаан, бизнесийн удирдлага, компьютерийн мэдээллийн систем, эрүүл мэнд, нийгмийн хөгжил зэрэг хөтөлбөрүүдээр суралцдаг. 1000 гаруй ажилтан оюутнууд суралцах үйл явцад шууд болон шууд бус оролцоотойгоор ажиллаж байна.
2021 онд Оканаган коллеж нь өөрчлөлт хийх зорилготой урам зориг өгөх стратегийн төлөвлөгөөг эхлүүлсэн. Төлөвлөгөөнд коллежийн эвлэрэл, тэгш байдал, олон янз байдал, хүртээмж ба нийгмийн шударга ёсны (EDISJ) чиглэлээр манлайлагч байх амлалт багтсан болно. Эвлэрэлд индиан уугуул иргэдийн мэдэх, оршин тогтнох арга замуудын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, олон янз байдал, тэгш байдал, оролцоог хүлээн зөвшөөрөх зэрэг орно.
Оканаган коллежийн үйл ажиллагааг тус мужийн бусад бүх коллежийн нэгэн адил Британийн Колумб дахь Коллеж ба Институтийн тухай хуулиар зохицуулдаг. Энэхүү хуулийн дагуу коллежийн Захирлуудын зөвлөл болон Боловсролын зөвлөлөөр дамжуулан давхар хариуцлага хүлээх боломжтой болдог.
Хөтөлбөр
Дараах салбарын сертификат, диплом, бакалавр, магистрын зэргийн хөтөлбөрүүд явагдаж байна.
- Урлагийн Их Сургуулийн Судлал
- Шинжлэх Ухааны Их Сургуулийн Судлал
- Бизнес
- Хоол хүнс, дарс, аялал жуулчлал
- Эрүүл мэнд ба нийгмийн хөгжил
- Технологи
- Худалдаа ба дагалдан суралцах
Таны амьдрал, бизнес, карьерт эрэлт хэрэгцээтэй ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой олон төрлийн сургалт, бичил итгэмжлэл, гэрчилгээ, богино хугацааны хөтөлбөрүүд байгаа.
Бакалаврын зэрэг:
- Олон нийтийн судалгаа ба үнэлгээний урлагийн ухааны бакалаврын зэрэг
- Бизнесийн удирдлагын бакалавр
- Компьютерийн мэдээллийн системийн бакалаврын зэрэг
Дараах холбоосоор орж хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
https://www.okanagancollege.ca/program-search
Хос кредиттэй хөтөлбөр
Хос кредиттэй хөтөлбөрийг ахлах сургуульд сурч байгаа, ахлах сургуулийн боловсролоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ коллежийн түвшний хичээлд суухыг хүсч буй оюутнуудад санал болгодог. Эдгээр хөтөлбөрүүд нь сургуулийн дүүргүүд болон Оканаган коллежийн хамтын ажиллагаа бөгөөд оюутнуудад сурлага, ажил мэргэжил, амьдралын зорилгодоо хүрэхэд нь туслах зорилготой юм.
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
