Skip links

Mercy University-ийн танилцуулга семинар

📚🇺🇸 АНУ-ЫН Mercy University-ийн танилцуулга семинар 2026 оны 10-р сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
АНУ-ын Mercy University-ийн танилцуулга семинарт тус сургуулийн Олон улсын элсэлтийн дэд захирал ноён Lei He өөрийн биеэр оролцож, сургуулийнхаа талаар болон суралцах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. 🇺🇸🤝
Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлүүд, элсэлтийн шаардлага болон АНУ-д суралцах боломжуудын талаар танилцуулж, оролцогчдод үнэ цэнтэй мэдээлэл өгсөн юм. 📚🌎
🎓 ЯАГААД MERCY UNIVERSITY ГЭЖ?
Mercy University нь АНУ-ын Нью-Йорк мужид байрладаг, бакалавр, магистр болон докторын түвшний олон төрлийн хөтөлбөр санал болгодог их сургууль юм. Бизнес, мэдээллийн технологи, боловсрол, сувилахуй, эрүүл мэнд, нийгэм болон зан үйлийн шинжлэх ухаан зэрэг олон чиглэлээр суралцах боломжтой. Тус сургууль нь Нью-Йорк хотын орчимд Westchester, Manhattan болон Bronx гэсэн гурван кампустай.
🎓🇺🇸 АНУ-Д СУРАЛЦАХЫГ ХҮСДЭГ ҮҮ?
Бидэнтэй холбогдож, өөрт тохирох сургуулиа сонгон, суралцах боломжуудаа нээгээрэй! ✨🌍

Сэтгэгдэл үлдээх