George Brown College-ийн танилцуулга семинар
Канадын нэр хүндтэй боловсролын байгууллагуудын нэг болох George Brown College-ийн танилцуулга семинарт тус сургуулийн Олон улсын боловсролын газрын Ази хариуцсан захирал ноён Liang Wu өөрийн биеэр оролцож, сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. 

Уулзалтын үеэр сургуулийн сургалтын хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлүүд, элсэлтийн шаардлага болон Канад улсад суралцах боломжуудын талаар танилцуулж, оролцогчдод үнэ цэнтэй мэдээлэл өгсөн юм. 

Мөн олон улсын боловсрол эзэмших, өөрийн сонирхсон чиглэлээр мэргэжил эзэмших, цаашдын боловсрол болон карьерын зорилгодоо хүрэх боломжуудын талаар мэдээлэл солилцлоо. 
George Brown College нь Канад улсын Онтарио мужийн Торонто хотод байрладаг политехникийн боловсролын байгууллага юм. Тус сургууль нь ажил мэргэжилд чиглэсэн сургалт, практик ур чадвар хөгжүүлэх боломж, олон төрлийн боловсролын хөтөлбөрөөрөө онцлогтой.
Бидэнтэй холбогдож, өөрт тохирох сургуулиа сонгон, суралцах боломжуудаа нээгээрэй! 

