Skip links

Asia Pacific University of Technology & Innovation-ийн танилцуулга семинар

📚🇲🇾 Малайзын Asia Pacific University of Technology & Innovation (APU)-ийн танилцуулга семинар 2026 оны 10-р сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 🎓✨
Малайзын технологи, инновацын чиглэлээр танигдсан их сургуулиудын нэг болох Asia Pacific University of Technology & Innovation (APU)-ийн танилцуулга семинарт тус сургуулийн Олон улсын хөгжлийн менежер ноён Loong Say Siang өөрийн биеэр оролцож, сургуулийнхаа талаар болон суралцах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. 🇲🇾🤝
Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлүүд, элсэлтийн боломж болон олон улсын орчинд суралцах давуу талуудын талаар танилцуулж, оролцогчдод үнэ цэнтэй мэдээлэл өгсөн юм. 📚🌏
🎓 ЯАГААД APU ГЭЖ?
Ази Номхон Далайн Технологи, Инновацийн Их Сургууль нь 1993 онд Ази Номхон Далайн Мэдээллийн Технологийн Хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан Малайзын топ хувийн их сургууль юм. 90000+ гаруй төгсөгчдийн сүлжээтэй. Kuala Lumpur хотод кампустай. Их Британийн De Montfort University-тэй түншлэл байгуулснаар оюутнуудад Хос шагнал буюу байгууллага бүрээс тусдаа эрдмийн зэргийн гэрчилгээ авах боломжийг олгодог.
📚 СУРАЛЦАХ БОЛОМЖ
✅ Малайзад QS Ratings 5 одтой үнэлгээ авсан анхны сургууль
✅ De Montfort University-ийн хос дипломтой төгсдөг
✅ Малайз улсад чанартай боловсрол эзэмших боломж
✅ Олон улсын оюутнуудад зориулсан дэмжлэг, зөвлөгөө
✅ Оюутанд бодит ажлын талбар дээр ашиглагдах, амьдрал дээрх практик ур чадвар эзэмшүүлдэг
✅ Мэргэжлийн болон карьер хөгжлийн боломжууд
✅ 30% хүртэлх тэтгэлэг
✅ Төгсөгчид 100% ажилд ордог
🎯 ХӨТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ
• Англи хэлний хөтөлбөр (IELTS, Cambridge Linguaskill )
• Суурь хөтөлбөр
• Дипломын хөтөлбөр
• Бакалаврын хөтөлбөр
• Магистрын хөтөлбөр
• Докторын хөтөлбөр
🎓🇲🇾 МАЛАЙЗ УЛСАД СУРАЛЦАХЫГ ХҮСДЭГ ҮҮ?
Бидэнтэй холбогдож, өөрт тохирох сургуулиа сонгон, суралцах боломжуудаа нээгээрэй! ✨🌍
Дараах холбоосоор орж тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Сэтгэгдэл үлдээх