Massey High School нь Окленд хотын баруун хэсэгт байрлалтай бөгөөд олон үндэстний суралцагчидтай, нээлттэй орчинтой гэдгээрээ онцлог.
Сургууль нь “school with heart” философитой бөгөөд академик, спорт, соёлын хөгжилд тэнцвэртэй анхаарч, сурагч бүрийг дэмждэг халамжтай орчинг бүрдүүлдэг.
Мөн хотын төвөөс 20 минутын зайд, байгальд ойр байршилтай тул сурагчид олон төрлийн үйл ажиллагааг хослуулан суралцах боломжтой.
🎯 Сургуулийн давуу тал
- 50+ үндэстэн, соёлын орчиноос ирсэн суралцагчид
- 2100+ сурагчтай том сургууль
- Сурагч бүрийн ахицад төвлөрсөн уян хатан сургалт
- Хот ба байгаль хосолсон баруун Окленд байршил
- “School with heart” халамжтай, найрсаг хамт олон
📚 Хичээлийн хөтөлбөр
- Шинэ Зеландын сургуулийн систем бөгөөд зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавраар дүн үнэлүүлдэг NCEA (Level 1–3) бэлтгэдэг.
- Их сургуульд элсэн суралцахад мэргэжил сонголтын зөвлөгөө, их сургуулийн урьдчилсан бэлтгэл хийлгэдэг.
- Англи хэл нь хоёрдогч хэлтэй сурагчдад зориулж Англи хэл сайжруулах ESOL (English for Speakers of Other Languages) бэлтгэх тусгай хөтөлбөрүүдтэй.
- Англи, математик, шинжлэх ухаан, нийгмийн ухаан, хэл, урлаг, технологи, биеийн тамир зэрэг суурь хичээлүүд дээр үндэслэн суралцаж, ахлах ангид өөрийн сонирхлоор мэргэших боломжтой.
🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ
- Олон улсын сурагч бүрийг хариуцсан туршлагатай баг
- Англи хэлний түвшинд тохирсон тусгай анги, нэмэлт дэмжлэг
- Шинээр сурагчдад сургууль, амьдралд дасахад туслах хөтөлбөрүүд
- 50+ үндэстний сурагчидтай, шинэ орчинд ганцаардахгүй уур амьсгал
🎨 Дугуйлан, үйл ажиллагаа
- ⚽ Сагс, хөлбөмбөг, регби, волейбол зэрэг багийн спорт
- 🎭 Хөгжим, театрын тоглолт, тайзны урлаг,дуу бичлэг, студи ажил
- 🌏 Олон үндэстний соёл танилцуулах соёлын арга хэмжээ
- 🏕️ Кемп, сургуулийн аялал, байгальтай ойр сургалт
