Манай байгууллага ICEF буюу олон улсын сургууль, агентлагуудыг нэгтгэдэг дэлхийн холбооны Бээжинд нэг удаа жил бүр болдог уулзалт, хурал ICEF Beijing 2024-д амжилттай оролцоод ганзага дүүрэн ирлээ.
Энэ удаа хуучин бгаа улсуудын сургуулиа өргөжүүлснээс гадна шинэ улсын сургуулиудтай хамтын харилцаа эхлүүлэхээр боллоо.
Франц, Итали, Шинэ зеланд, Турк, Испани, Гүрж, Малта гэсэн улсуудын сургуулиудтай хамтын ажиллагааны суурийг тавилаа.
Мөн АНУ, Канад, Австрали, Герман, Их Британи зэрэг улсуудын их сургууль, коллеж, дунд сургуулийнхаа тоог чанаржуулж, нэмэгдүүллээ.
Анагаах ухаан, инженер техник, мэдээлэл, програм хангамж, био технологи, дизайн урлаг, үйлдвэрлэлийн олон нарийн мэргэжлийг та гадаадад эзэмшихийг хүсэж байвал та манайд хандаарай.
Мөн зуны болон өвлийн сургалт, аялал зугаалгыг гэр бүл, найз нөхөд, албан байгууллагад хүсэлтийн дагуу зохион байгуулж өгөх боломжтой.



