Humber College-ийн танилцуулга семинар
📚 Канадын Humber College-ийн танилцуулга семинар амжилттай болж өндөрлөлөө! 🇨🇦 🎓
Humber College-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн олон улсын элсэлт хариуцсан менежер Лиса Кимд талархал илэрхийлье. ✨
Уг семинараар Humber College-ийн сургалтын хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлүүд, элсэлтийн боломж болон Канад улсад суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 📚
2024 оноос хойш Humber Polytechnic нэрээр нэрлэгдсэн Humber College Institute of Technology and Advanced Learning нь Канадын Ontario мужийн Toronto хотод байрладаг улсын коллеж юм. 1967 онд байгуулагдсан Humber нь Humber North кампус, Lakeshore кампус, Олон улсын төгсөлтийн сургууль гэсэн гурван үндсэн кампустай. Өнөөдөр Humber нь 17 чиглэлээр суралцах 200 гаруй хөтөлбөр, 86000 бүтэн цагийн оюутан, 9000 гаруй олон улсын оюутантай.
• Бакалаврын хөтөлбөр
• Дипломын хөтөлбөр
• Сертификат
• Магистрын хөтөлбөр
🇨🇦 Канад улсад суралцах болон Humber College-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай оффист хүрэлцэн ирж зөвлөгөө аваарай.
