Glenfield College нь Шинэ Зеландын Окленд хотын Хойд эрэгт байрлах сургууль юм.
Тус сургууль нь “Pride & Respect” буюу Бахархал ба Хүндлэл үнэт зүйл дээр суурилсан, академик амжилт болон хувь хүний хөгжил хоёрыг тэнцвэртэй хөгжүүлдгээрээ онцлог.
🎯 Сургуулийн давуу тал
🌱 Сурагч бүрт анхаарал хандуулах систем
🤝 Ментор зөвлөгөө ба сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дамжуулан тэсвэр хатуужилтай сурагч бэлтгэдэг
🎯 Хувь хүний онцлог, сонирхолд тохирсон сургалттай
💡 Character education буюу сурагчийн зан төлөв, хандлага хөгжүүлэхэд онцгой анхаардаг
🌍 Олон улсын олон соёлоор хүрээлэгдсэн орчин
📚 Хичээлийн хөтөлбөр
- Шинэ Зеландын сургуулийн систем бөгөөд зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавраар дүн үнэлүүлдэг NCEA (Level 1–3) бэлтгэдэг.
- Их сургуульд элсэн суралцахад мэргэжил сонголтын зөвлөгөө, их сургуулийн урьдчилсан бэлтгэл хийлгэдэг.
- Англи хэл сайжруулах, академик бичих, ярих чадвар хөгжүүлэх, IELTS шалгалтад бэлтгэх тусгай хөтөлбөрүүдтэй.
- Values-based education буюу сурагчийн зан төлөв + амьдралын ур чадварыг системтэй хөгжүүлдэг
🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ
- Олон улсын сурагч бүрийг хариуцсан тусгай баг
- Англи хэлний түвшинд тохирсон ESOL (English support)
- Шинээр ирсэн сурагчдад зориулсан чиглүүлэх хөтөлбөр
- Homestay гэр бүлд байрлуулах үйлчилгээ
🎨 Дугуйлан, үйл ажиллагаа
⚽ Сагс, хөлбөмбөг, регби, волейбол зэрэг багийн спортуудаар дамжуулан сахилга бат, багаар ажиллах чадвар хөгжүүлнэ
🎭 Хөгжим, жүжиг, дүрслэх урлаг зэргээр сурагчдын бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ
🌏 Олон үндэстний арга хэмжээ, хэл соёлын клубууд нь дэлхийн иргэн болох сэтгэлгээг төлөвшүүлнэ
🎖️ Манлайлал ба хувь хүний хөгжлийн дугуйлангаар дамжуулан хариуцлага, өөртөө итгэх итгэл, манлайлах чадвар суулгадаг
🌱 Нийгмийн оролцоо сайн дурын ажил, кемп, аялал зэргээр амьдралын бодит ур чадвар, нийгмийн хариуцлага хөгжүүлнэ
