Skip links

Lakehead их сургуулийн танилцуулга семинар

Канад улсын Lakehead University-тэй танилцах семинар 2026.04.20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Манай агентлагийг зорин хүрэлцэн ирж, үнэт мэдээлэл хуваалцсан Lakehead University-ийн хөтөлбөрийн ажилтан Olivia Chen-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Яагаад Lakehead University-г сонгох вэ?
✔ Канадын шилдэг улсын их сургуулиудын нэг
✔ Бакалавр Магистр Докторын хөтөлбөрүүдтэй
✔ Co-op буюу суралцангаа + ажиллах хөтөлбөртэй
✔ Манай агентлагаар дамжуулан тэтгэлэг авах боломжтой
✔ Төгсөөд 3 хүртэл жилийн ажлын виз (PGWP) авах боломж
✔ Жижиг анги, оюутан төвтэй сургалттай
✔ Байгальд ойр, аюулгүй орчинд суралцах (Thunder Bay & Orillia campus)
Olivia Chen яриандаа онцолсон зүйлс нь:
  • 2 жил суралцсаны дараа Lakehead их сургуультай тохироотой Герман, Франц, Их Британий сургуулиадаас сонгон үргэлжлүүлэн 2 жил суралцаж 2 сургуулиас бакалаврын хос дипломтой төгсөх боломжтой. Lakehead их сургуулиас Герман, Франц, Их Британийн өөр сургуульд шилжин суралцсан ч гэсэн сургалтын төлбөр хэвээр байдаг.
  • Nursing буюу сувилагчийн мэргэжлээр сурахад Канадын иргэншилгүй байсан ч суралцах боломжийг гадаадын оюутанд олгодог. Хэлний мэдлэг хүрэхгүй бол Lakehead дэх хэлний бэлтгэл сургуульд сураад сувилагчийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах боломжтой
Lakehead University-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, тус сургуулийн онцлох зүйлсийг мэдэж аван, цаашид тус сургуулид суралцах талаар тодорхой ойлголттой болж авч чадлаа.
Lakehead University -ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор ороорой.

Сэтгэгдэл үлдээх