Skip links

Bellevue коллежийн танилцуулга семинар

АНУ-ын Вашингтон муж дахь Bellevue College талаар танилцуулга мэдээлэл өгөн, монгол хүүхдүүдийг уг коллежэд суралцахад анхаарах, мэдэж авууштай зүйлсийн талаар мэдээлэл өгөх зорилготой семинар 2026.04.15-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг семинарын хүрээнд хүүхдүүд зочин илтгэгч Sandra Bonifield-тэй нээлттэй ярилцан Bellevue College-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, сэтгэл хангалуун семинар маань өндөрлөсөн юм. Алс холоос хүрэлцэн ирж, үнэтэй мэдээлэл хуваалцсан Bellevue College-ийн Олон улсын элсэлтийн зөвлөх Sandra Bonifield-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🌟 Яагаад Bellevue College-г сонгох вэ?
✔ Вашингтон мужийн хамгийн том, нэр хүндтэй коллеж
✔ 10, 11, 12-р ангиас Bellevue College-д шууд элсэх боломж
✔ 2 жилийн дотор мэргэжлийн диплом эзэмших
✔ 2+2 хөтөлбөрөөр АНУ-ын топ их сургуульд шилжин суралцах
✔ Төгсөөд ажлын виз (OPT) авах боломж
✔ Кампус дээр ажиллах боломж
✔ Оюутны дотуур байрны талаар зэрэг сонирхууштай зүйлсийн талаар өрнүүн яриа болж, хамтдаа Bellevue College-ийн талаар сонирхолтой зүйлсийг мэдэж аван, цаашид АНУ-д суралцах талаар хүүхдүүд тодорхой ойлголттой болж авч чадлаа.
1966 онд байгуулагдсан Белвью коллеж нь олон улсын оюутнуудад зориулсан дараах хөтөлбөрүүдийг санал болгодог.
  • 2 жилийн бакалаврын зэрэг (их сургуульд шилжин суралцах боломжтой)
  • 4 жилийн бакалаврын зэрэг (2+2)
  • Мэргэжлийн болон техникийн гэрчилгээ
  • Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр
  • Олон улсын ахлах сургуулийг төгсөх (хос кредит)

Тус сургуулийн бүтэн цагийн багш нарын 90% нь магистр ба түүнээс дээш зэрэгтэй. Нэг ангид дээд тал нь 22 оюутан суралцдаг.

Bellevue бол дунд зэргийн хэмжээтэй хот бөгөөд АНУ-ын хамгийн аюулгүй, технологид ээлтэй хотуудын нэг бөгөөд Microsoft, Amazon, Starbucks, Nintendo, T-Mobile зэрэг компаниудын өлгий нутаг юм. Тус хот нь дараах зүйлийг санал болгодог.

  • Цэвэр агаар ба өндөр чанартай цоргоны ус
  • Дунд зэргийн, тав тухтай уур амьсгал
  • Оюутнуудад тохиромжтой, ээлтэй, хотын захын орчин
АНУ-ын Вашингтон муж дахь Bellevue College-тэй танилцах семинар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл үлдээх