Skip links

University of Europe for Applied Sciences-ийн танилцуулга семинар

Герман улсад 40-100% тэтгэлэгтэй суралцацгаая семинар маань 2026-05-19-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Герман улсаас биднийг зорин ирж сургуулийн танилцуулга болон бусад асуултад чин сэтгэлээсээ хариулан зөвлөгөө өгсөн семинарын илтгэгч Iustina Akzholbekova талархлаа илэрхийлье. Зочин илтгэгч маань University of Europe for Applied Sciences сургуулийн талаар мэдээлэл өгөөд зогсохгүй Герман улсын амьдралын онцлог, нөхцөл байдлын талаар оюутан залуустай нээлттэй ярилцсан юм.
Германы University of Europe for Applied Sciences (UE) нь Berlin, Potsdam, Hamburg, Iserlohn, Dubai (АНЭУ) зэрэг газруудад кампусууд нь байрладаг Европын шилдэг хувийн их сургуулиудын нэг юм. Ерөнхийдөө хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн хичээлүүд нь илүү практик шинж чанартай байдаг. Лекцийг ихэвчлэн сургалтын хэлбэрээр явуулдаг.
🇩🇪 University of Europe for Applied Sciences (UE)-д 100% англи хэлээр суралцаарай.
✅ Ажилд оролтын хувь 98%
✅ 150+ байгууллагатай хамтын ажиллагаатай
✅ Бизнес тэнхим нь Германдаа ТОП 10-т ордог
✅ Салбартаа туршлагатай багш нартай
✅ 60+ партнер их сургуультай, сурагч солилцоогоор явах боломжтой
✅ 100% англи хэл дээрх хөтөлбөрүүд
✅ Internship болон practical project-д суурилсан сургалт
🌍 Герман хэлгүйгээр олон улсын орчинд суралцах боломжтой!
University of Europe for Applied Sciences нь Европын тэргүүлэгч хувийн их сургуулиудын нэг бөгөөд 2024 оны QS WUR Subject Ranking жагсаалтад дэлхийн шилдэг 100-д багтсан байна.
UE их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай.

Сэтгэгдэл үлдээх