Asia Pacific University of Technology & Innovation-ийн танилцуулга семинар
Малайзын технологи, инновацын чиглэлээр танигдсан их сургуулиудын нэг болох Asia Pacific University of Technology & Innovation (APU)-ийн танилцуулга семинарт тус сургуулийн Олон улсын хөгжлийн менежер ноён Loong Say Siang өөрийн биеэр оролцож, сургуулийнхаа талаар болон суралцах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. 

Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлүүд, элсэлтийн боломж болон олон улсын орчинд суралцах давуу талуудын талаар танилцуулж, оролцогчдод үнэ цэнтэй мэдээлэл өгсөн юм. 

Ази Номхон Далайн Технологи, Инновацийн Их Сургууль нь 1993 онд Ази Номхон Далайн Мэдээллийн Технологийн Хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан Малайзын топ хувийн их сургууль юм. 90000+ гаруй төгсөгчдийн сүлжээтэй. Kuala Lumpur хотод кампустай. Их Британийн De Montfort University-тэй түншлэл байгуулснаар оюутнуудад Хос шагнал буюу байгууллага бүрээс тусдаа эрдмийн зэргийн гэрчилгээ авах боломжийг олгодог.
• Англи хэлний хөтөлбөр (IELTS, Cambridge Linguaskill )
• Суурь хөтөлбөр
• Дипломын хөтөлбөр
• Бакалаврын хөтөлбөр
• Магистрын хөтөлбөр
• Докторын хөтөлбөр
Бидэнтэй холбогдож, өөрт тохирох сургуулиа сонгон, суралцах боломжуудаа нээгээрэй! 

Дараах холбоосоор орж тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
