Rongotai College нь Веллингтон хотод байрладаг, 9–13-р ангийн хөвгүүдэд зориулсан (boys’ school) бөгөөд 1928 онд байгуулагдсан.Тус сургууль нь академик амжилт, спортын өндөр түвшин, сахилга баттай орчин болон сурагчдын манлайллыг хөгжүүлэхэд төвлөрсөн сургууль гэдгээрээ онцлог.
🎯 Сургуулийн давуу тал
🏫 Манлайлалд илүү чиглэсэн боловсролын хөтөлбөртэй
📈 Сурлагын академик амжилт болон сахилга бат хосолсон сургалтын систем
🏉 Спорт (ялангуяа регби)-ын хүчтэй багтай ба дан ганц спорт биш урлаг, спорт соёлоор бүх талаас нь хөгжүүлэх хөтөлбөртэй
📚 Хичээлийн хөтөлбөр
Шинэ Зеландын боловсролын системийн дагуу NCEA (Level 1–3) хөтөлбөрөөр суралцдаг ба зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавар, төсөл, шалгалтаар дүн үнэлэгддэг.
Сурагчид дараах чиглэлийн хөтөлбөрөөс сонгох боломжтой:
- Maths, Sciences, English, Humanities
- Technology, Design, Digital learning
- Business, Economics
- Physical Education
Их сургуульд элсэхэд:
- Мэргэжил сонголтын зөвлөгөө
- Их сургуулийн элсэлтийн шалгалтын бэлтгэл
- Практик ур чадвар болон бодит амьдралд хэрэглэгдэх ур чадвар
🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ
- Олон улсын сурагч бүрийг хариуцсан тусгай баг
- Англи хэлний түвшинд тохирсон ESOL (English support)
- Шинээр ирсэн сурагчдад зориулсан чиглүүлэх хөтөлбөр
- Homestay гэр бүлд байрлуулах үйлчилгээ
🎨 Дугуйлан, үйл ажиллагаа
🏉 Регби, крикет, сагс, хөлбөмбөг зэрэг спортын багууд
🥁 Хөгжим, хамтлаг, performing arts
🌏 Соёлын арга хэмжээ, олон улсын өдөрлөг
🏕️ Кемп, аялал байгальтай ойр хөтөлбөрүүд
