Awatapu College нь хойд Палмерстонд байрладаг ба 9–13-р ангийн сурагчдад зориулсан сургууль бөгөөд 1976 онд байгуулагдсан, ойролцоогоор 800–900 сураглагчтай. Тус сургууль нь тайван, аюулгүй орчинд төвлөрч суралцах, сурагч бүрийн онцлог, сурах хэв маягт тохирсон хувь хүнд чиглэсэн сургалтын системээрээ онцлог.
🎯 Сургуулийн давуу тал
- 🌱 Сурагч нэг бүрт тусгайлсан сурагч төвтэй уян хатан сургалт
- 📚 Академик, мэргэжлийн практик ур чадвар хосолсон сургалт
- 🌍 Олон улсын сурагчдад хамгийн сайн дэмжлэгтэй сургуулиудын нэг
- 🌿 Тайван, аюулгүй сургуулийн орчин
📚 Хичээлийн хөтөлбөр
- Шинэ Зеландын сургуулийн систем бөгөөд зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавраар дүн үнэлүүлдэг NCEA (Level 1–3) бэлтгэдэг.
- Их сургуульд элсэн суралцахад мэргэжил сонголтын зөвлөгөө, мэргэжлийн дадлага, их сургуулийн урьдчилсан бэлтгэл хийлгэдэг.
- Англи хэл нь хоёрдогч хэлтэй сурагчдад зориулж Англи хэл сайжруулах ESOL (English for Speakers of Other Languages) бэлтгэх хөтөлбөрүүдтэй.
- Бие даах хувь хүний чадвар болон багаар ажиллах чадвар хөгжүүлэх сургалт
🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ
- Олон улсын сурагч бүрийг хариуцсан туршлагатай баг
- Англи хэлний түвшинд тохирсон тусгай анги, нэмэлт дэмжлэг
- Шинээр сурагчдад сургууль, амьдралд дасахад туслах хөтөлбөрүүд
- Homestay байр зохион байгуулалт, найрсаг хамт олон
🎨 Дугуйлан, үйл ажиллагаа
- ⚽ Сагс, регби, нетбол, скуаш, хоккей зэрэг багийн спорт
- 🎭 Урлаг, хөгжим, соёлын арга хэмжээ
- 🌏 Олон үндэстний соёл танилцуулах үйл ажиллагаа
- 🏕️ Кемп, аялал, байгальтай ойр үйл ажиллагаа
- 🧑💼 Сурагчийн оролцоод тулгуурласан манлайллын хөтөлбөр
