Skip links

Blewett Elementary School

Канадын бага сургууль

Blewett Elementary School

Британийн Колумбиа мужийн Нелсон хотод байрлах, олон улсын сурагчдад зориулсан бага сургуульд элсэн суралцах боломж!

Blewett Elementary School нь Kootenay Lake School District (SD8)-ийн бүрэлдэхүүнд багтах, цэцэрлэгээс 6-р анги хүртэлх сурагчдад боловсрол олгодог Канадын шилдэг бага сургуулиудын нэг юм. 

📌 Яагаад Blewett Elementary School-г сонгох вэ?

✔ Канадын боловсролын системийн чанар
Британийн Колумбиа мужийн боловсролын яамны хөтөлбөрийг баримталсан, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бага ангийн боловсрол.

✔ Олон улсын сурагчдад нээлттэй
Дэлхийн олон орны сурагчидтай хамт суралцан, олон улсын соёлтой танилцах боломж.

✔ Жижиг ангиуд – Багш бүр сурагчдад анхаарал хандуулна
Сурагч бүрийн онцлогт тохирсон, хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтын арга барилтай.

✔ Эко нөхөрсөг, аюулгүй орчин
Нелсон хот нь Канадын хамгийн тайван, байгальд ээлтэй бүс нутгийн нэг бөгөөд сурагчдад аюулгүй, ая тухтай орчин бүрдүүлдэг.

✔ Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Урлаг, хөгжим, спорт, шинжлэх ухаан зэрэг олон төрлийн клуб, дугуйланд хамрагдах боломжтой.

📚 Хичээлийн Жил & Сургалтын Хөтөлбөр

📌 Хичээлийн жил нь 2 семестерт хуваагдана:

  • Намрын семестр: Есдүгээр сараас нэгдүгээр сар
  • Өвлийн семестр: Хоёрдугаар сараас зургадугаар сар

📌 Сургалтын чиглэлүүд:

  • Бага ангийн боловсрол (цэцэрлэгээс 6-р анги хүртэл)
  • Математик, шинжлэх ухаан, англи хэл, нийгмийн ухаан
  • Урлаг, хөгжим, биеийн тамир
  • Сурагчдын манлайллын хөтөлбөрүүд

Хүүхдээ Канадын олон улсын бага сургуульд суралцуулахыг хүсвэл яг одоо бүртгүүлээрэй!

 

🍁Нелсон нь Британийн Колумбиа мужийн үзэсгэлэнт Кутеней нуурын эрэгт байрлах, жуулчид болон оршин суугчдын дуртай, өвөрмөц жижиг хот юм. 

🍁Канадын “Урлагийн нийслэл” гэгддэг тус хот нь бүтээлч уур амьсгал, соёлын өв, найрсаг оршин суугчдаараа алдартай.

Тус хотыг сонгох шалтгаан:

🍁Уулс, ой мод, нуур бүхий гайхалтай байгаль нь сурагчдад хичээлээс гадуур аялах, амрах таатай боломжийг олгоно.

🍁Урлагийн галерей, театр, хөгжмийн арга хэмжээнүүдээр дүүрэн Нелсон хот нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төгс орчин юм.

🍁Бага хүн амтай, найрсаг хотын уур амьсгал нь олон улсын сурагчдад аюулгүй, амгалан амьдрах боломжийг олгодог.

Кампус, байршил 

 

Элсэлтийн хугацаа 

 

Элсэлтийн шаардлага

 

Ажиллах боломж 

570 Dunsmuir St Unit 400, Vancouver, BC V6B 1Y1, Canada