Хоёр салбартай судалгааны их сургууль учраас бид уян хатан сургалтын сонголтууд, хувь хүнд тохирсон оюутны үйлчилгээ, практик сургалтын боломжууд, олон янзын, хүртээмжтэй орчин зэргээр оюутнуудаа зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлдэг. 1970 оноос хойш үйл ажиллагаа явуулсан манай сургууль нь янз бүрийн цаг үед янз бүрийн гарал үүсэл, үзэл бодолтой оюутанд сайн боловсрол олгож чадсанараа бахархдаг. Бид Kamloops, Williams Lake дэх кампусууддаа, мөн Нээлттэй сургалтын тусламжтайгаар алсаас эсвэл онлайн сургалт, хөтөлбөрүүдээр дамжуулан 25,000 гаруй оюутанд үйлчилдэг. Кампус дээр 140 гаруй хөтөлбөр болон 60 гаруй нээлттэй сургалтын онлайн хөтөлбөрийг санал болгодог.
Сургуулийн давуу тал
Кампус дээр 140 гаруй хөтөлбөр, онлайнаар 60 гаруй хөтөлбөртэй
Олон орны янз бүрийн гарал үүсэлтэй оюутнуудтай танилцаж нөхөрлөнө.
- 25000 орчим оюутантай
- 100 гаруй орны 3000 гаруй олон улсын оюутнуудыг оролцуулаад 14000 оюутан нэгдсэн нийгэмлэгтэй
Оюутанд туслах хувь хүний дэмжлэг
Аюулгүй, баталгаатай байр
Кампус дахь эмнэлгийн үйлчилгээ
Хичээлийн хөтөлбөрийн давуу тал
- Олон улсын оюутнуудад зориулсан тусгай дэмжлэг
- Оюутанд бодит ажлын талбар дээр ашиглагдах, амьдрал дээрх практик ур чадвар эзэмшүүлдэг.
Олон улсын оюутнуудад зориулсан үйлчилгээ
- Олон улсын оюутан хариуцсан 6 ажилтантай
- Хэвийн үед долоо хоногийн дотор гадны оюутан элсүүлдэг
- Асуултуудад хувь хүнд тохирсон хариулт өгдөг
- Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар туслалцаа үзүүлдэг
- Гадаад оюутныг байр орон сууцаар хангахад туслалцаа үзүүлдэг
- Шинэ оюутныг чиглүүлэх уулзалт хийж зөвлөгөө өгдөг
Суралцах орчин
- Орчин үеийн анги, лаборатори
- Анги дүүргэлт 31 хүнтэй
- Кампус дахь эмнэлгийн үйлчилгээ
Яагаад TRU-д суралцах гэж ?
2005 онд Британийн Колумбийн мужийн хууль тогтоох байгууллагын гаргасан Thompson Rivers-ийн их сургуулийн тухай хуулиар байгуулагдсан. TRU-ийн олон мэргэжил, технологи, мэргэжлийн хөтөлбөрүүдийг тус тусын мэргэжлийн холбоод эсвэл зохицуулах байгууллагаас тус тусад нь магадлан итгэмжилсэн байдаг.
TRU нь Бритиш Колумбын зургаан томоохон их сургуулийн эрх ашгийг төлөөлдөг Бритиш Колумбын Судалгааны Их Сургуулиудын Зөвлөлийн (RUCBC) гишүүн юм. Энэ нь их сургуулиудын өмнө тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, холбогдох төрийн бодлогыг боловсруулахад системийн хэмжээнд манлайлал үзүүлэх, их сургуулийн системийн өмнөөс харилцах үүрэгтэй юм. TRU нь Канадын Их Сургуулиудын бүрэн эрхт гишүүн бөгөөд улсын болон хувийн ашгийн бус их сургуулиуд болон их сургуулийн зэрэг олгох коллежуудыг улс орон даяар төлөөлдөг.
200 гаруй хөтөлбөртэй, ангийн дундаж хэмжээ 31 хүнтэй. 100 гаруй орны 3000 гаруй олон улсын оюутнуудыг оролцуулаад 14000 оюутны нийгэмлэгтэй. Таны гарал үүсэл ямар ч байсан та TRU-д хүсэл тэмүүллээ даган суралцах боломжтой. Манай сургууль 9-р сар, 1-р сар, 5-р саруудад оюутны элсэлтээ авдаг.
Оюутан элсэхэд:
- Нөхцөлт элсэлт авах боломжтой
- TOEFL, IELTS, Кембрижийн шалгалтуудыг хүлээн зөвшөөрөх боловч заавал шаардлагагүй
- ESL болон эрдэм шинжилгээний хосолсон судалгаа
- ESL-ийн дараа бүтэн цагийн эрдэм шинжилгээний ажилд шилжинэ
Оюутан хөдөлмөр эрхлэнгээ суралцах боломж:
- Кампус дотор болон гадна ажиллах боломжтой
- Ажлын болон судалгааны хосолсон хөтөлбөрүүд
- Гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаас кредит шилжүүлж болно
- Олон улсын солилцооны хөтөлбөрүүд
- Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Оюутанд туслах хувь хүний дэмжлэг:
- Хувийн зөвлөгөө
- Homestay буюу айлд өрөө түрээслэх, оршин суух газар эсвэл орон сууц олоход туслалцаа үзүүлэх
- Элсэлт болон бүртгүүлэхэд туслалцаа үзүүлэх
- Академик зөвлөгөө өгөх, хөтөлбөр төлөвлөх
- Кампус дахь эмнэлгийн үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар тусламж үзүүлэх
- Нийгмийн үйл ажиллагаа
Хичээлийн хөтөлбөр
Магистрын зэрэг, төгсөлтийн гэрчилгээ, бакалаврын дараах диплом, бакалаврын зэрэг, гэрчилгээ, диплом, Англи хэлийг хоёрдогч хэл болгох (ESL), их сургуульд бэлтгэх зэрэг 140 гаруй хөтөлбөрөөс сонголтоо хийгээрэй.
Дараах салбарын мэргэжлүүдээр элсэлт авч байна.
- Бизнес ба эдийн засаг
- Компьютерийн шинжлэх ухаан
- Боловсрол
- Англи хэлийг хоёрдогч хэл болгон (ESL)
- Дүрслэх урлаг
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Сэтгүүл зүй
- Хууль эрх зүй
- Либерал урлаг ба хүмүүнлэгийн ухаан
- Шинжлэх ухаан ба байгаль орчны шинжлэх ухаан
- Аялал жуулчлал
- Худалдаа ба технологи
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай.
https://www.tru.ca/truworld/future-students/programs.html
Элсэхэд тавигдах шаардлага
- Оюутан 17 нас хүрсэн байх
- Дунд сургууль төгссөн бичиг баримт
- Албан ёсны хуулбар материалуудаа ирүүлэх
- Хэлний шалгалтын дүнгээ ирүүлэх (шаардлагатай бол)
- Суралцах гэж буй хөтөлбөрөөс хамааран iBT TOEFL 80-87 оноо юм уу TOEFL 570, эсвэл IELTS 6.0 (5.5-аас доош байж болохгүй)
- Орон сууцаа захиалах
- Визийн баталгаажуулалтын хугацаа дуусахаас өмнө TRU-тэй визээ баталгаажуулах
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
https://www.tru.ca/truworld/future-students/How-to-enrol.html
Төлбөр
Томпсон Риверсийн Их Сургууль нь British Columbia мужид олон улсын оюутнуудад зориулсан баталгаатай сургалтын төлбөрийн загварыг баталсан анхны дээд боловсролын байгууллага юм. Энэ загвар нь оюутнуудад хичээлээ эхлэхээс өмнө бүх зардлыг мэдэх боломжийг олгодог бөгөөд энэ нь урт хугацааны санхүүгийн төлөвлөлтийг сайн хийх боломжийг олгодог.
| Хөтөлбөр | Хугацаа | Төлбөр |
|---|---|---|
| Сертификат | 1 жил | 21,000–26,000 CAD жил бүр |
| Диплом | 2 жил | |
| Бакалаврын зэрэг | 4 жил | |
| Бакалаврын дараах диплом | 2 жил | |
| Магистрын зэрэг | 1-2 жил | 18,000–28,000 CAD жил бүр |
Өргөдлийн хураамж – 100 CAD (Буцааж олгохгүй)
Ерөнхий төлбөр (номын сан, үйл ажиллагаа, U-Pass, семестр тутамд 12 кредит) – 612 CAD
Эрүүл мэндийн төлбөр сар бүр – 75 CAD
TRUSU Extended Heath & Dental Plan жил бүр – 248 CAD
Доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
https://www.tru.ca/truworld/future-students/fees.html
