University Canada West нь дотоодын болон олон улсын оюутнуудад зориулсан бакалаврын болон магистрын зэрэг олгодог Канадад үйл ажиллагаа явуулдаг, шинэлэг бизнес, технологид чиглэсэн, сургалтын байгууллага юм.
Бид оюутнуудыг өнөөгийн үеийн динамик мэргэжлийн орчинд амжилтанд хүрэхэд шаардлагатай ур чадвар, мэдлэг, туршлагаар хангах зорилготой олон төрлийн бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг санал болгодог. Сургуулийн зорилго:
- Орчин үеийн Канадын их сургуулийг жишээ болгон харуулах
- Оюутнуудыг манлайлагч болгон төгсгөх карьерт чиглэсэн сургалтуудыг орох
- Онлайн эсвэл кампус дээр суралцаж байгаагаас үл хамааран оюутнуудад онцгой үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх
- Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн хувьд ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг хүмүүст боловсролыг илүү хүртээмжтэй болгох, уян хатан байдлыг санал болгох
- Дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний ажил, манлайлал, хариуцлагатай иргэншлийн чадамжийг бий болгох, мэдлэгийг практикт хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талт, сорилттой сургалтын орчныг бүрдүүлэх
Сургуулийн давуу тал
2021 оны 9-р сард QS Stars дээд боловсролын үнэлгээний системээс нийт 5 одтой үнэлгээ авсан
Ванкувер хотын төвд байрлах хоёр кампусаар болон онлайн хэлбэрээр сургалтаа явуулдаг
100 гаруй орноос 7000 оюутантай
Элсэгчдийн 92% нь сургуулиа төгсдөг
Олон орноос ирсэн гадаад оюутнуудтай танилцаж нөхөрлөнө.
- Оюутнуудын 20% нь 169 орноос ирсэн. Нийт 2600 гаруй оюутнууд суралцаж байна.
MBA төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 93%
2024 оны Үндэсний MBA наадмын ялагч
Бид оюутнууд болон төгсөгчидтэй хамтран ажиллаж, боловсролоос ажил эрхлэлт рүү шилжихэд нь тусладаг. Шаардлагатай карьер төлөвлөлт, ажил хайх хэрэгслүүдийг төгсөгчиддөө санал болгодог.
Хичээлийн хөтөлбөрийн давуу тал
- ApplyBoard-ын Канадын шилдэг 10 их сургуулийн хөтөлбөрийн 4-р байр
- University сэтгүүлийн 2021, 2023 онуудын Канадын шилдэг онлайн их сургуулиудын нэг
- CourseCompare нь UCW-г 2025 оны Канадын шилдэг онлайн их сургуулиудын жагсаалтад оруулсан.
Олон улсын оюутнуудад зориулсан үйлчилгээ
- Хөтөлбөрт элссэн үед манай Олон Улсын Оюутны Үйлчилгээний баг танд зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг.
Суралцах орчин
Яагаад UCW-д суралцах гэж?
Канадын Вест Их Сургууль нь хэд хэдэн гадны байгууллагууд болон дээд боловсролын үнэлгээний системүүдээс үнэлэгдэж, эрэмбэлэгдсэндээ баяртай байна.
2021 оны 9-р сард UCW нь QS Stars дээд боловсролын үнэлгээний системээс нийт 5 одтой үнэлгээ авсан. UCW нь Канадын гурав дахь их сургууль бөгөөд QS Stars-аас 5 одтой үнэлгээ авсан Британийн Колумбиа мужийн анхны их сургууль болсон. АНУ болон Канадад 5 одтой үнэлгээ авсан нийтдээ долоон байгууллага л байдаг. Үүний нэг нь UCW билээ.
QS Stars аудитын үйл явцын хүрээнд байгууллагууд нийт 0-ээс 5+ одны хооронд үнэлгээ авдаг бөгөөд 13 гол чиглэлээс дор хаяж 8-д нь үнэлгээ өгдөг.
Багшлах чадвар: 5 од
Ажилд орох чадамж: 5 од
Академик хөгжил: 5 од
Онлайн сургалт: 5 од
Нийгмийн нөлөө: 5 од
Хүртээмжтэй байдал: 5 од
Дэлхийн оролцоо: 4 од
Мөн UCW нь Бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгох хөтөлбөртөө Мэргэжлийн шалгуурын ангилалд 5 од авсан. QS Stars үнэлгээний систем нь их сургуулийг олон төрлийн гүйцэтгэлийн үзүүлэлтээр нь шүүн гүнзгий үнэлгээг өгдөг юм.
University сэтгүүлээс 2021, 2023 онуудад Канадын шилдэг онлайн их сургуулиудын нэгээр шалгарсан. MBA болон MBA сангийн хөтөлбөрүүд нь ApplyBoard-ын Канадын шилдэг 10 их сургуулийн хөтөлбөрийн 4-р байранд жагсдаг.
Сургалтын хөтөлбөр
Дараах мэргэжлээр бакалаврын зэргийн сургалтандаа элсэлт авч байна.
- Худалдааны бакалаврын зэрэг
- Бизнесийн харилцааны чиглэлээр бакалаврын зэрэг
- Урлагийн дэд зэрэг
- Бизнесийн удирдлагын магистр
Дараах мэргэжлээр магистрын зэргийн сургалтандаа элсэлт авч байна.
- Бизнесийн удирдлагын магистр
13 төрлийн дипломын сургалтандаа элсэлт авч байна.
- Төслийн удирдлагын мэргэжилтэн (PMP®)-ийн гэрчилгээжүүлэх курс
- Төслийн удирдлагын мэргэшсэн туслах (CAPM®)-ийн гэрчилгээжүүлэх курс
- Мэргэшсэн дижитал маркетингийн мэргэжилтэн
- Байгууллагын нийгмийн хариуцлага (CSR)
- Өгөгдөл ба вэб аналитик
- Дижитал болон нийгмийн борлуулалт
- Онлайн цахим худалдаа
- Нийлүүлэлтийн сүлжээний менежмент ба ложистикийн талаар
- Дижитал стратеги
-
Сошиал медиа маркетинг
- Хайлтын системийн оновчлол (SEO)
- Блокчейн, Биткойн болон Криптовалютыг эзэмших
- Блокчейн төслийн менежмент
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай.
https://www.ucanwest.ca/programs/micro-credentials
Төлбөр
Бакалаврын зэрэг
- Худалдааны бакалаврын зэрэг (кампус дээр)
- 4 жилийн хугацаатай
- Намар, Өвөл, Хавар, Зун элсэлт авдаг
- Хосолсон горим (биечлэн болон онлайн сургалт)
- 2026 онд:
- 40 хичээл
- Хичээл бүрийн үнэ 2255 CAD
- Нийт сургалтын төлбөр 89000 CAD
- Олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн барьцаа: 8800 CAD
- Сургалт бүрийн сурах бичиг, материалтай холбоотой нэмэлт зардлыг сургалтын төлбөрт оруулаагүй болно. Нэг хичээлийн сурах бичгийн дундаж үнэ 105 CAD байдаг.
- Худалдааны бакалаврын зэрэг (онлайн)
- 4 жилийн хугацаатай
- Намар, Өвөл, Хавар, Зун элсэлт авдаг
- Онлайн сургалт
- 2026 онд:
- 40 хичээл
- Хичээл бүрийн үнэ 973 CAD
- Нийт сургалтын төлбөр 38920 CAD
- Олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн барьцаа: 3000 CAD
- Сургалт бүрийн сурах бичиг, материалтай холбоотой нэмэлт зардлыг сургалтын төлбөрт оруулаагүй болно. Нэг хичээлийн сурах бичгийн дундаж үнэ 105 CAD байдаг.
- Бизнесийн харилцааны чиглэлээр бакалаврын зэрэг (кампус дээр)
- 4 жилийн хугацаатай
- Намар, Өвөл, Хавар, Зун элсэлт авдаг
- Хосолсон горим (биечлэн болон онлайн сургалт)
- 2026 онд:
- 40 хичээл
- Хичээл бүрийн үнэ 2225 CAD
- Нийт сургалтын төлбөр 89000 CAD
- Олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн барьцаа: 8800 CAD
- Сургалт бүрийн сурах бичиг, материалтай холбоотой нэмэлт зардлыг сургалтын төлбөрт оруулаагүй болно. Нэг хичээлийн сурах бичгийн дундаж үнэ 105 CAD байдаг.
- Бизнесийн харилцааны чиглэлээр бакалаврын зэрэг (онлайн)
- 4 жилийн хугацаатай
- Намар, Өвөл, Хавар, Зун элсэлт авдаг
- Онлайн сургалт
- 2026 онд:
- 40 хичээл
- Хичээл бүрийн үнэ 973 CAD
- Нийт сургалтын төлбөр 38920 CAD
- Олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн барьцаа: 3000 CAD
- Сургалт бүрийн сурах бичиг, материалтай холбоотой нэмэлт зардлыг сургалтын төлбөрт оруулаагүй болно. Нэг хичээлийн сурах бичгийн дундаж үнэ 105 CAD байдаг.
- Урлагийн дэд зэрэг (кампус дээр)
- 2 жилийн хугацаатай
- Намар, Өвөл, Хавар, Зун элсэлт авдаг
- Хосолсон горим (биечлэн болон онлайн сургалт)
- 2026 онд:
- 20 хичээл
- Хичээл бүрийн үнэ 2225 CAD
- Нийт сургалтын төлбөр 44500 CAD
- Олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн барьцаа: 8800 CAD
- Сургалт бүрийн сурах бичиг, материалтай холбоотой нэмэлт зардлыг сургалтын төлбөрт оруулаагүй болно. Нэг хичээлийн сурах бичгийн дундаж үнэ 105 CAD байдаг.
Магистрын зэрэг
- Бизнесийн удирдлагын магистр (кампус дээр)
- 2 жилийн хугацаатай
- Намар, Өвөл, Хавар, Зун элсэлт авдаг
- Хосолсон горим (биечлэн болон онлайн сургалт)
- 2026 онд:
- 15 хичээл
- Хичээл бүрийн үнэ 3073 CAD
- Нийт сургалтын төлбөр 46095 CAD
- Олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн барьцаа: 8800 CAD
- MRKT 621 шалгалтанд хамрагдаж буй оюутнууд Дижитал Маркетингийн Хүрээлэнгийн модулиуд болон гишүүнчлэлд хандахын тулд нэмэлт 198 CAD төлбөр төлнө.
- Сургалт бүрийн сурах бичиг, материалтай холбоотой нэмэлт зардлыг сургалтын төлбөрт оруулаагүй болно. Нэг хичээлийн сурах бичгийн дундаж үнэ 105 CAD байдаг.
- Бизнесийн удирдлагын магистр (онлайн)
- 2 жилийн хугацаатай
- Намар, Өвөл, Хавар, Зун элсэлт авдаг
- Онлайн сургалт
- 2026 онд:
- 15 хичээл
- Хичээл бүрийн үнэ 1494 CAD
- Нийт сургалтын төлбөр 22410 CAD
- Олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн барьцаа: 3000 CAD
- MRKT 621 шалгалтанд хамрагдаж буй оюутнууд Дижитал Маркетингийн Хүрээлэнгийн модулиуд болон гишүүнчлэлд хандахын тулд нэмэлт 198 CAD төлбөр төлнө.
- Сургалт бүрийн сурах бичиг, материалтай холбоотой нэмэлт зардлыг сургалтын төлбөрт оруулаагүй болно. Нэг хичээлийн сурах бичгийн дундаж үнэ 105 CAD байдаг.
Төлбөрийн талаар дараах холбоосоор орж мэдээлэл аваарай.
https://www.ucanwest.ca/admissions/tuition-fees
Ванкуверт амьдрах өртөг (CAD)
| Нийтийн тээврийн сарын тасалбар | $102.55-$185.20 сар бүр |
| Хоол хүнсний тооцоо | $300-$800 сар бүр |
| Интернетийн дататай гар утас | $60-$150 сар бүр (энэ нь шинэ гэрээ шаардлагатай эсэхээс хамаарна) |
| Гэрийн интернет | $100-$200 сар бүр (Зарим түрээсийн байр болон айлын байр энэ зардлыг нөхдөг тул энэ нь заавал биш юм) |
| Эрүүл мэндийн даатгал | $163 сар бүр |
Ванкуверын нийтийн тээврийн ихэнх хэсгийг Ванкуверын Метро тээврийн газар болох TransLink хариуцдаг. Нийтийн тээврээр UCW руу очиход тасалбар сард 102.55-185.20 CAD үнэтэй байдаг.
Канадад олон тооны утас, интернетийн үйлчилгээ үзүүлэгчид байдаг. Та өөрийн хүссэн телефон операторыг сонгох боломжтой бөгөөд энэ нь сард 60-150 канад долларын хооронд хэлбэлздэг. Интернетийн үйлчилгээ үзүүлэгчийн багцууд нь 100-200 канад долларын хооронд байдаг.
Олон улсын оюутнууд эрүүл мэндийн даатгалтай байх шаардлагатай. Янз бүрийн төлбөртэй хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгчдээс сонголт хийх боломжтой бөгөөд гурван (3) сарын дараа засгийн газрын эрүүл мэндийн даатгалын төлөвлөгөө болох Эмнэлгийн үйлчилгээний төлөвлөгөө (Medical Services Plan)-ийг сонгож болно.
Канадын ресторанд нэг хүний дундаж хоолны үнэ 10-15 канад доллар байдаг. Хэрэв оюутан гэрийн хоолонд дуртай бол хүнсний бүтээгдэхүүнд сард 350-800 канад доллар зарцуулах шаардлагатай болно.
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
https://www.ucanwest.ca/students/new-students/cost-of-living
Тэтгэлэг
2026 оны бүсийн тэтгэлэг – REGIONAL GRANT 2026
2026 онд Бизнесийн удирдлагын магистр суралцагч Монгол оюутанд 8095 CAD-ийн тэтгэлэг олгож байна. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр сургалтын эхний улирлаас эхлэн тэтгэлгийг олгоно.
Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дараах холбоосоор орж мэдээлэл аваарай.
