Skip links

Global University Systems (GUS) Canada

Канадын их сургууль

Global University Systems (GUS) Canada

Global University Systems (GUS) нь олон нийтэд хүртээмжтэй мэргэшлийн төлөөх нийтлэг хүсэл тэмүүллээр нэгтгэгдсэн дээд боловсролын байгууллагуудын олон улсын сүлжээ юм. GUS нь бакалаврын зэрэг, магистрын зэрэг, мэргэжлийн сургалт, англи хэлний сургалт, корпорацийн болон гүйцэтгэх удирдлагын боловсрол зэрэг олон төрлийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Олон сургуулиудыг нэгтгэсэн GUS-ийн аль нэг сургуульд суралцахаар шийдсэн бол дэлхий даяарх 75000 оюутны сүлжээнд нэгдэж байна гэсэн үг.

Бид бол оюутнуудад боловсролоор дамжуулан амьдралаа өөрчлөх боломжийг олгодог олон улсын боловсролын групп юм. Боловсрол нь ажил мэргэжил, амьдрал, нийгмийг урагшлуулж, бүх хүнд илүү гэрэл гэгээтэй, илүү тогтвортой ирээдүйг бий болгодог гэдэгт бид итгэдэг.

Ажил мэргэжил, амьдрал, нийгмийг өөрчлөхийн тулд маргаашийн оюутнуудыг амжилтанд хүрэх хэрэгслээр хангах нь бидний эрхэм зорилго билээ. Боловсролоор дамжуулан илүү гэрэл гэгээтэй, илүү тогтвортой ертөнцийг бүтээх зорилготой манай сүлжээ нь дижитал технологид суурилсан сургалтаар дамжуулан өргөн хүрээний ур чадварыг оюутандаа эзэмшүүлдэг. GUS-ийн тухай дурдвал:

  • 31 сургалтын байгууллага нэгдсэн
  • 174 мянга гаруй кампус дээрх оюутнууд
  • 3 мянга гаруй хичээлийн хөтөлбөр
  • 334 мянга гаруй гишүүнтэй төгсөгчдийн холбоо
  • 130 гаруй академик түншүүд
  • 6 мянга гаруй оюутан элсүүлэгч түншүүд
  • 11 мянга гаруй ажилтантай

Хүртээмжтэй, дижитал сургалтаар дамжуулан хамгийн өргөн хүрээний мэргэшлийг оюутандаа санал болгож, академик их сургуулийн түншүүдээрээ дамжуулан боловсролыг урагшлуулах эрхэм зорилгоо биелүүлж байна.

Бидэнд гайхалтай багшлах ур чадвартай, шинэ судалгааг эрэлхийлсэн манлайлагчдын баг бий. Манай эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд STEM, бизнес, хүмүүнлэгийн ухаан болон бусад салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Энэхүү судалгаанд суурилсан арга барил нь манай сургалтын хөтөлбөрийг тэргүүлэх байранд аваачин, оюутнуудыг мэргэжлийн амжилтанд хүрэхэд тусладаг.

Америк, Ази, Европ гээд дэлхий даяар тархсан манай дээд боловсролын байгууллагууд дэлхий даяарх оюутнуудад газарзүйн хил хязгаарыг давсан чанартай, хүртээмжтэй боловсрол олгодог. Урлаг, бизнесээс эхлээд хууль эрх зүй, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэл багтсан манай сургалтын хөтөлбөр нь кампус болон онлайн хэлбэрээр оюутанд хүрч, манай оюутнууд сонгосон салбартаа манлайлагч болох ур чадвар, мэдлэгийг өргөн хүрээний багц сэдвүүдээс олж авдаг. Бид оюутнууддаа зөвхөн мэдлэг олж авахаас гадна энэхүү мэдлэгийг хэтийн төлөв, шүүлтээр ойлгож, эцсийн дүндээ бодит үр дүн, гэрэлт ирээдүйг бий болгох арга замыг бүтээхийг зорьж байна.

Аарон Этинген 2003 онд ердөө дөрвөн оюутантай Лондонгийн Бизнес, Санхүүгийн Сургуулийг үүсгэн байгуулснаар бидний түүх эхэлсэн бөгөөд тэрээр оюутан төвтэй, шинэлэг боловсролын экосистемийг бий болгох алсын хараатай байв. Анх байгуулагдсан цагаасаа хойш манай групп маш сайн сургалтын хөтөлбөрийг оюутан бүртээ хүргэхэд анхаарлаа хандуулж шаргуу ажилласаар ирсэн билээ. Олон жилийн турш бид дэлхий даяар хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт байгууллагуудыг хөгжүүлж, олж аван, түншлэлээ. Бид одоогоор дэлхий даяарх кампусуудад 174,000 гаруй оюутанд боловсрол олгож байна. Манай дижитал сургалтууд нь 20 сая гаруй захиалагчтай болжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд манай групп олон амжилтанд хүрч, хэд хэдэн шагнал хүртсэн. Үүгээрээ боловсролын салбарт шилдэг нь байж, инноваци, эерэг нөлөө үзүүлэх үүрэг амлалтаа биелүүлсэн гэдгийг онцлон хэлье. Үүнд Лондонгийн Бизнес, Санхүүгийн Сургууль 2013 онд Хатан хааны бизнесийн шагнал хүртсэн. Аарон Этинген 2023 онд PQ сэтгүүлээс Редакторын Амьдралын амжилтын шагнал авсан. 2019 оны EducationInvestor Awards-аас Оны шилдэг хувийн боловсролын бүлэг гэсэн шагналыг Global University Systems хүртсэн зэрэг багтана. Арден Их Сургууль нь EducationInvestor Awards 2023-аас Шилдэг Дээд Боловсролын Байгууллагаар шалгарлаа.

Манай сургуулиуд:

United Kingdom:

Ulaw The University of Law
Arden University Arden University
LCCM London College of Contemporary Music
FutureLearn FutureLearn
LSBF UK London School of Business and Finance
LAT London London Academy of Trading
LCCA London College of Contemporary Arts
The Language Gallery UK Favicon The Language Gallery

 

Германи:

School of Business and Innovation (BSBI) new logo Berlin School of Business and Innovation
University of Europe University of Europe for Applied Sciences
Gisma Gisma University of Applied Sciences
HTK Academy htk academy

 

Нидерланд:

UE Amsterdam University of Applied Sciences Europe Amsterdam

 

Ирланд:

IBAT Dublin IBAT Dublin

 

Канад:

University Canada West University Canada West
TSoM Toronto School of Management
CCTB Canadian College of Technology and Business
UNFC University of Niagara Falls Canada
Niagara College Toronto Niagara College – Toronto
Fleming College Fleming College Toronto
Trebas Institute Trebas Institute
The Language Gallery Canada The Language Gallery
The Ontario Institute of Health and Innovation favicon Ontario Institute of Health and Innovation (OIHI)

 

Карибын тэнгис:

SABA Saba University School of Medicine
MUA Medical University of the Americas
St Matthews St. Matthew’s University

 

Сингапур:

LSBF Singapore London School of Business and Finance Singapore

 

Энэтхэг:

UPES UPES
Pearl Academy Pearl Academy

 

Арабын Нэгдсэн Эмират улс:

University of Europe University of Europe for Applied Sciences – Dubai

 

Israel:

HighQ HighQ
Int Int-College

 

Buchanan House, 30 Holborn, London EC1N 2LX, UK

Passeerdersgracht 23, 1016XG, Amsterdam, The Netherlands.