Istituto Marangoni нь загвар, дизайн, урлаг, тансаг зэрэглэлийн менежмент, гоо сайхны чиглэлээр мэргэшсэн Италийн хувийн дээд боловсролын байгууллага юм.
🎯 Сургуулийн давуу тал
- 📚 2006 оноос үйл ажиллагаа явуулж байгаа
- 🎓 5100 гаруй төгсөгчтэй
- 🌍 Олон орноос ирсэн гадаад оюутнуудтай танилцаж нөхөрлөнө
- 60 гаруй орны оюутнууд
- Жил бүр ойролцоогоор 5000 оюутан суралцдаг
- 🏠 Аюулгүй, баталгаатай байр
- 🏫 Төгсөгчдийн 91% нь нэг жилийн дотор ажилд ордог
🎓 Хичээлийн хөтөлбөрийн давуу тал
- Бодит ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход зориулагдсан боловсролыг олгодог
- Инноваци болон шинээр гарч ирж буй технологид суурилсан өвөрмөц боловсролын загвараар сургалтууд ордог
- Kwantlen Polytechnic University-тэй хамтарсан бакалаврын хөтөлбөр явуулдаг
- Англи хэлний төрөлх хэл биш хүмүүст англи хэлний их сургуулийн түвшний сургалтад шилжихэд нь туслах зорилгоор Академик зорилготой англи хэлний хөтөлбөр явуулдаг
🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ
- Шинэ оюутны чиг баримжаа олгох сургалт явагддаг
- Төрөл бүрийн тусгай сонирхлын клуб, сайн дурын ажлын боломжуудыг багтаасан олон төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагааг санал болгодог
- Оюутныг амьдрах байр олоход нь туслалцаа үзүүлдэг
- Акедемик зөвлөгөө өгөх хэлтэс нь оюутнуудын амжилтыг баталгаажуулахын тулд хувь хүнд тохирсон сургалтын төлөвлөлт хийх, голч дүнгийн тооцоолол хийх, их сургууль шилжүүлэх төлөвлөгөөг гаргах зэрэг олон үйлчилгээг санал болгодог.
🏫 Суралцах орчин
- Milan, Florence, Paris, London, Mumbai, Shanghai, Dubai, Riyadh, Miami, Shenzhen зэрэг хотуудад олон улсын кампустай
- Ресторан, кафе, зугаа цэнгээний газрууд, дэлгүүрүүд, цэцэрлэгт хүрээлэн болон томоохон нийтийн тээврийн маршрутуудаар хүрээлэгдсэн кампус
- Бүх хичээлийг 35 ба түүнээс бага сурагчтай байхаар хязгаарласан
- Орчин үеийн анги, танхим
📅 Элсэлт авах үе:
- Жилийн турш элсэлт авч байна. Чухал огноонуудын хуудаснаас элсэлтийн хугацааны мэдээллийг аваарай.
Яагаад IM гэж ?
1935 онд Milan хотод оёдолчин Giulio Marangoni Istituto Artistico dell’Abbigliamento Marangoni нэртэйгээр үүсгэн байгуулсан. Vogue Business-ийн нэрлэснээр дэлхийн шилдэг 10 загварын сургуулиудын нэг. Vogue Business сэтгүүлийн дэлхийн шилдэг 10 загварын сургуулиудын жагсаалтад багтсан нь загварын салбараас стратегийн түншлэлээр дэмжигдсэн, шууд төслүүд, дадлага, карьерын эхэн үеийн боломжуудыг олгодог олон соёлт экосистемийг харуулж байна.
QS Дэлхийн Их Сургуулийн чансааны жагсаалтад 2026 онд урлаг, дизайны чиглэлээр 45-р байранд орсон. Дэлхийд 45-р байранд орсноор Istituto Marangoni нь QS World University Rankings by Subject 2026 жагсаалтад урлаг, дизайны чиглэлээр дэлхий даяарх шилдэг 50 байгууллагын тоонд анх удаа багтаж байна.
Энэхүү амжилт нь тус байгууллага дэлхийн шилдэг 100-д багтаж байсан өмнөх жилүүдээс урагшилсныг харуулж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний чанар, салбартай нягт холбоотой байдал, боловсролын ерөнхий чанар зэргээс шалтгаалан олон улсын нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгааг илэрхийлж байна.
Тус сургуулийн эрхэм зорилго бол шинээр гарч ирж буй бүтээлч, бизнесийн мэргэжилтнүүдийг зохион бүтээх, удирдах, маргаашийн дэлхийн салбаруудыг өөрчлөх ур чадвараар хангах явдал юм.
Бүтээлч болон тансаг зэрэглэлийн салбаруудтай хамтран ажиллах нь Istituto Marangoni-ийн туршлагын гол хэсэг юм. Тэргүүлэх брэнд, компани, мэргэжилтнүүдтэй түншлэж оюутнууд бодит төслүүд дээр ажиллаж, салбарын зөвлөгч нартай харилцаж, мэргэжлийн практикийн талаар шууд ойлголттой болдог.
Салбарын энэхүү тасралтгүй харилцаа холбоо нь боловсролыг орчин үеийн, шинээр гарч ирж буй боломжуудтай нийцсэн хэвээр байхын зэрэгцээ оюутнуудад үнэ цэнэтэй харилцаа холбоог бий болгож, мэргэжлээрээ өсөн дэвжих боломжийг олгодог.
Эдгээр хамтран ажиллагч түншүүдэд:
L’Oréal Luxe, Dolce&Gabbana Beauty, Ferragamo, Cartier, Cappellini, Poltrona Frau, Hugo Boss, Tiffany&Co, Moleskine Foundation, Filson, Alessi, Gianvito Rossi, Four Seasons Hotels and Resorts, MC&Saatchi гэх байгууллагууд багтдаг.
Тус сургуулийн алдартай төгсөгчдийг дурдвал: Domenico Dolce (Dolce & Gabbana), Franco Moschino, Alessandro Sartori нар багтдаг.
Манай сургууль нь бодит ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход зориулагдсан боловсролыг олгодог.
Ажилд орох боломж нь Istituto Marangoni-ийн боловсролын философийн гол цөм юм. Хөтөлбөрүүдийг оюутнуудыг өнөөгийн зах зээлд шаардлагатай ур чадвар, алсын хараа, мэргэжлийн мэдлэгээр хангах зорилгоор боловсруулдаг бөгөөд үүний үр дүнд төгсөгчдийн ажилд орж буй түвшин 91%-тай байна.
Тус сургууль нь Milan, Florence, Paris, London, Mumbai, Shanghai, Dubai, Riyadh, Miami, Shenzhen зэрэг хотуудад олон улсын кампус, сургуулиудтай Galileo Global Education-ийн нэг хэсэг юм.
Оюутнуудын хооронд соёлын солилцоо явагдсан орчинд олон улсын багш нарын удирдлага дор, бүх газарт тууштай хэрэгжүүлсэн сургалтын арга зүйгээр дамжуулан жинхэнэ олон улсын сургалт явуулдаг.
Инноваци болон шинээр гарч ирж буй технологид суурилсан өвөрмөц боловсролын загвараар сургалтууд ордог. Istituto Marangoni дээр боловсрол нь шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч эрх чөлөө, салбарт суурилсан хатуу чанд байдлыг хослуулсан аргаар бүрддэг. Энэ бол бүтээлч авьяас чадварыг мэргэжлийн ур чадвар болгон хувиргах харилцан уялдаатай тулгуур багана дээр суурилсан арга зүй юм. Судалгаа, Хайгуул, Бүтээл.
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Хөтөлбөр
Санал болгож буй хөтөлбөрүүд
Бакалавр ба магистрын хөтөлбөр: Гурав ба дөрвөн жилийн бакалаврын зэрэг, магистрын зэрэг, эрчимжүүлсэн сургалт.
Гол салбарууд: Загварын дизайн, Загварын бизнес, Загварын харилцаа холбоо ба имидж, Дотоод засал чимэглэл, Үйлдвэрийн дизайн, Визуал дизайн
Istituto Marangoni-ийн бакалавр болон магистрын зэрэг олгох сургалтуудыг улс орон бүрийн хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллагууд баталгаажуулдаг бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулж байна.
Загвар, загварын бизнес, загварын харилцаа холбоо, дизайн, урлаг, гоо сайхан, тансаг зэрэглэлийн зочлох үйлчилгээг бүтээлч алсын хараа, стратегийн, менежментийн болон соёлын ур чадвартай хослуулан олон салбарыг хамарсан арга барилаар судалдаг.
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
