Stiftung Rehabilitation Heidelberg University-ийн танилцуулга семинар
Германы SRH University-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн тус сургуулийн төлөөлөгч Leo Ng Chwen Yang-д талархал илэрхийлье. 
Уг семинараар SRH University-ийн сургалтын хөтөлбөрүүд, элсэлтийн боломж, сургалтын онцлог болон Германд суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 
SRH их сургууль нь Германы тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд уг их сургуулид 140 гаруй орны оюутнууд суралцдаг. Берлин, Хайдельберг, Фюрт, Гера, Хамм дахь таван их сургуулийг нэгтгэн хүчирхэг их сургуулийг болсон тус сургууль нь бакалавр, магистрын зэрэг, мөн сертификатын хөтөлбөрүүдийг санал болгодог.
CORE – Competence-Oriented Research & Education нь мэдлэг, ур чадвар эзэмших үйл явцыг суралцах сонирхол, идэвхтэй хослуулсан сургалтын арга юм.
Өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараа харуулахад тохирсон олон төрлийн үнэлгээний хэлбэрээс суралцана.
Профессор, багш нараас тасралтгүй дэмжлэг, зөвлөгөө авна.
Зөвхөн мэргэжлийн мэдлэг бус хувь хүний болон нийгмийн ур чадвараа мөн хөгжүүлнэ.
SRH University нь дэлхийн олон орны оюутнуудыг нэгтгэсэн олон соёлын, олон улсын орчин бүрдүүлдэг.
Зүүн Азиaс Хойд Америк хүртэлх олон улсын түнш их, дээд сургуулиудтай өргөн сүлжээгээр хамтран ажилладаг.
Оюутнууд 1 жил хүртэл хугацаанд гадаадад суралцах эсвэл дадлага хийх боломжтой.
Berlin • Dresden • Gera • Heidelberg • Hamburg • Leipzig • Stuttgart болон бусад байршлуудад сургалтын боломжуудтай. Герман улсад 9 газар салбар кампустай
Голч дүнгээс хамааран 30% хүртэлх тэтгэлэг олгоно.
─────────────
Англи хэл дээр хөтөлбөрт хамрагдах бол IELTS 6.5 ба түүнээс дээш оноотой байх.
Герман хэл дээр хөтөлбөрт хамрагдах бол DSH, TestDaF эсвэл Goethe сертификат зэрэг шалгалтаар баталгаажсан C1 түвшний Герман хэлний мэдлэгтэй байх.
Оноогүй бол хэлний бэлтгэлээр дамжина.
Германд суралцах болон SRH University-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай оффист хүрэлцэн ирж зөвлөгөө аваарай.
