Bellevue коллежийн танилцуулга семинар
АНУ-ын Вашингтон муж дахь Bellevue College талаар танилцуулга мэдээлэл өгөн, монгол хүүхдүүдийг уг коллежэд суралцахад анхаарах, мэдэж авууштай зүйлсийн талаар мэдээлэл өгөх зорилготой семинар 2026.04.15-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг семинарын хүрээнд хүүхдүүд зочин илтгэгч Sandra Bonifield-тэй нээлттэй ярилцан Bellevue College-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, сэтгэл хангалуун семинар маань өндөрлөсөн юм. Алс холоос хүрэлцэн ирж, үнэтэй мэдээлэл хуваалцсан Bellevue College-ийн Олон улсын элсэлтийн зөвлөх Sandra Bonifield-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.
1966 онд байгуулагдсан Белвью коллеж нь олон улсын оюутнуудад зориулсан дараах хөтөлбөрүүдийг санал болгодог.
- 2 жилийн бакалаврын зэрэг (их сургуульд шилжин суралцах боломжтой)
- 4 жилийн бакалаврын зэрэг (2+2)
- Мэргэжлийн болон техникийн гэрчилгээ
- Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр
- Олон улсын ахлах сургуулийг төгсөх (хос кредит)
Тус сургуулийн бүтэн цагийн багш нарын 90% нь магистр ба түүнээс дээш зэрэгтэй. Нэг ангид дээд тал нь 22 оюутан суралцдаг.
Bellevue бол дунд зэргийн хэмжээтэй хот бөгөөд АНУ-ын хамгийн аюулгүй, технологид ээлтэй хотуудын нэг бөгөөд Microsoft, Amazon, Starbucks, Nintendo, T-Mobile зэрэг компаниудын өлгий нутаг юм. Тус хот нь дараах зүйлийг санал болгодог.
- Цэвэр агаар ба өндөр чанартай цоргоны ус
- Дунд зэргийн, тав тухтай уур амьсгал
- Оюутнуудад тохиромжтой, ээлтэй, хотын захын орчин
АНУ-ын Вашингтон муж дахь Bellevue College-тэй танилцах семинар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.
