Skip links

Green River College-ийн танилцуулга семинар

📚 АНУ-ын Green River College-ийн танилцуулга семинар 2026 оны 10-р сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 🇺🇸

АНУ-ын Вашингтон мужийн Auburn хотод байрладаг Green River College-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн тус сургуулийн төлөөлөгч, Олон улсын оюутны хөтөлбөрийн бизнес менежер Oksana Knyaz-д гүн талархал илэрхийлье. 🇺🇸

Уг семинараар Green River College-ийн сургалтын хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлүүд, элсэлтийн боломж болон цаашид их сургуульд шилжин суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 📚
🎓 ЯАГААД GREEN RIVER COLLEGE ГЭЖ?
Green River College нь АНУ-ын Вашингтон мужийн Auburn хотод байрладаг олон нийтийн коллеж юм. Тус коллежид 13,000 гаруй оюутан суралцдаг бөгөөд Вашингтон мужийн Kent, Enumclaw зэрэг ойролцоох хотуудад дагалдах кампусууд байрладаг. Тус коллеж нь голчлон мэргэжлийн зэрэг олгодог ба есөн бакалаврын зэрэг олгодог. Коллежийн гол хөтөлбөрүүдийн нэг бол Нисэхийн технологи бөгөөд оюутнуудыг Агаарын хөдөлгөөний хянагч, Мэргэжлийн нисгэгч зэрэг төрөл бүрийн мэргэжлээр сургадаг.
📚 СУРАЛЦАХ БОЛОМЖ
✅ 40 гаруй мэргэжлийн болон техникийн хөтөлбөр;
✅ Нисэхийн технологийн хөтөлбөрүүд
✅ АНУ-д чанартай боловсрол эзэмших боломж
✅ Олон улсын оюутнуудад зориулсан дэмжлэг, зөвлөгөө
✅ Мэргэжлийн болон карьер хөгжлийн боломжууд
🎯 ХӨТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ
• Сертификатын хөтөлбөр
• Мэргэжлийн зэргийн хөтөлбөр
• Бакалаврын хөтөлбөр
🎓АНУ-д суралцах болон Green River College-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай оффист хүрэлцэн ирж зөвлөгөө аваарай.

Сэтгэгдэл үлдээх