Skip links

Швейцар улсын шилдэг дээд сургуульд суралцацгаая семинар

✨ 🇨🇭 ШВЕЙЦАР УЛСЫН ШИЛДЭГ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАЦГААЯ ✨
семинар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
💥 Швейцарт суралцах, амьдрах орчин, оюутны амьдрал, цалинтай дадлага хийх боломж, төгсөөд гадаадад ажлын байртай болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг өгсөн BHMS сургуулийн албан ёсны төлөөлөгч Giovanni Rebai болон Б.Ариунтуяа нартаа талархал илэрхийлье.
🏢 Швейцарын зүрхэнд байрлах BHMS сургууль нь бизнес менежмент болон зочлох үйлчилгээ, хоолны урлагийн чиглэлээр дэлхийд эхний 12-т жагсдаг, нэр хүндтэй сургуулиудын нэг юм. BHMS сургууль нь Их Британийн ROBERT GORDON UNIVERSITY болон YORK ST JOHN UNIVERSITY-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг тул суралцагчид хос дипломтой төгсөх юм. Хичээлийн хөтөлбөр англи хэл дээр ордог бөгөөд англи хэлнээс гадна Герман, Франц, Хятад гэх мэт гадаад хэлнээс нэмэлтээр сурах боломжтой. Швейцарь улсад дээд боловсрол эзэмшингээ дэлхийн томоохон компаниудад цалинтай дадлага хийх, төгсөөд дэлхийн хүссэн улсдаа ажиллах боломжийг BHMS сургууль олгож байна. BHMS сургуулийн талаарх мэдээллийг дараах холбоосоор орж аваарай.

Сэтгэгдэл үлдээх