Skip links

Niagara College Summer Camp 2025

Манай агентлаг 2025 оны 7, 8-р саруудад Канадын Онтарио мужид байрлах Niagara College-ийн зуны кэмпийн бүртгэлийг авч байна. Энэ хөтөлбөр нь 16-18 насны сурагчдад зориулсан бөгөөд англи хэлний мэдлэгээ сайжруулах, Канадын соёлыг турших, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай танилцах боломжийг олгоно.

📌 Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Хугацаа: 4 долоо хоног
  • Элсэлтийн огноо: 2025 оны 7-р сарын 1 болон 8-р сарын 5
  • Насны хязгаар: 16-18 нас
  • Сургалтын агуулга:
    Англи хэлний сургалт – Ярианы чадвар, бичгийн болон унших дадлага, соёлын хичээлүүд
    Сургалтын материалууд – Англи хэлний сурах бичиг, хэрэглэгдэхүүн
    Оролцогчийн үнэмлэх, сертификат – Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн сурагчдад олгоно
    Кампус дээрх тохилог байр – 2 ортой оюутны байр

🎯 Багцад багтсан зүйлс:

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
  • Өглөөний болон өдрийн хоол (ажлын өдрүүдэд)
  • Аялал, үзвэр үйлчилгээ:
    • Ниагара хүрхрээ
    • Торонто хотын аялал
    • CN Tower, Ripley’s Aquarium
    • Канадагийн алдартай худалдааны төвүүд
    • Байгальд аялал

💰 Төлбөр:

  • 4 долоо хоногийн зуны кэмп: 4,000 CAD
  • Аяллын болон эрүүл мэндийн даатгал: Тусдаа төлөгдөнө
  • Онгоцны билет: Тусдаа төлөгдөнө

📍 Бүртгэл хаах хугацаа: 2025 оны 4-р сарын 27

📌 Өмнөх жилийн зуны кэмпийн мэдээллийг үзэх:
🎥 Niagara College Campus Tour
🎥 Student Testimonials

UMC

Манай агентлаг 2025 оны 7, 8-р саруудад Канадын Торонто хотын UMC (12-17 нас) болон Ниагара коллежоос (16-18 нас) зохион байгуулж буй зуны кэмпийн бүртгэлийг 4-р сарын 27-ныг хүртэл хүлээн авч байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүргэж өгч, хамтдаа Канадын аяллын виз мэдүүлэн, Канадад аялахын зэрэгцээ сургуулийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

UMC зуны кэмп:

  • Хугацаа: 2-3 долоо хоног
  • Насны хязгаар: 12-17 нас
  • Төлбөр:
    • 2 долоо хоног: 4,200 CAD
    • 3 долоо хоног: 5,000 CAD

Ниагара коллежийн зуны кэмп:

  • Хугацаа: 4 долоо хоног
  • Насны хязгаар: 16-18 нас
  • Төлбөр: 4,000 CAD

Эдгээр хөтөлбөрүүд нь хүүхдүүдэд мартагдашгүй дурсамж үлдээж, дэлхийн гайхамшигт газруудаар аялах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, олон орны оюутнуудтай нөхөрлөх, мөн Торонто хотын их сургуульд зочлох боломжийг олгоно.

Мөн бид Малайз, Филиппин, Швейцарь, АНУ, Ирланд, Сингапур, Их Британи зэрэг улсуудад зуны кэмпийн бүртгэл хийж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүргэж өгч, эсвэл хөтөлбөрт хамтран оролцох замаар виз мэдүүлэх боломжтой.