The University of Akron-ийн танилцуулга семинар
The University of Akron их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн олон улсын элсэлт хариуцсан захирал Марти Беннеттэд талархал илэрхийлье. 
Уг семинараар The University of Akron-ийн сургалтын хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлүүд, элсэлтийн боломж болон АНУ-д суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 
The University of Akron нь АНУ-ын Охайо мужид байрладаг, олон жилийн түүхтэй улсын их сургууль бөгөөд оюутнуудад олон төрлийн мэргэжил, хөтөлбөрөөр суралцах боломжийг олгодог.
Тус сургууль нь 1870 онд байгуулагдсан бөгөөд 300 гаруй бакалавр болон магистрын хөтөлбөртэй. Олон улсын оюутнуудад зориулсан сургалт, дэмжлэгийн боломжуудыг санал болгодог.
• Бакалаврын хөтөлбөр
• Магистрын хөтөлбөр
• Олон төрлийн мэргэжлийн болон академик чиглэл
