Skip links

Манай Визний Үйлчилгээ

Манай байгууллага бүх төрлийн аяллын визийг аль ч улс руу мэдүүлдэг. Бидний үйлчилгээний онцлог нь визний материалыг 2-3 шатлалаар мэргэжлийн түвшинд хянаж, баталгаатай үйлчилгээг танд хүргэхэд оршино. Бид элчин сайдын яаманд бүртгэлтэй, албан ёсны агентлаг юм.

Шаардлагатай Материал

  1. Ажлын тодорхойлолт, НД-ын лавлагаа
    (эсвэл бизнесийн гэрчилгээ, түрээсийн гэрээ)
  2. Цалингийн болон орлогын хуулга
    (сүүлийн 6 сарын доторх)
  3. Гэр бүлийн байдал
    • Хүүхдийн төрсний лавлагаа
  4. Иргэний үнэмлэхийн лавлагаа
  5. Үл хөдлөх хөрөнгө болон машины баримт бичиг
    • Байр, газар, машины гэрчилгээний нотариат эсвэл лавлагаа гэх мэт.

Хэрэв материал дутуу, байхгүй тохиолдолд бид танд туслан баталгаа байршуулах боломжтой.

Хөнгөлөлтүүд

  • 2 удаа хүртэл мэдүүлж болно. 
  • 1 хүн – 10% хямдрал, 2+ хүн – 20% хямдрал. 
  • 7-17 насны хүүхэд – 40% хөнгөлөлт,
  •  0-6 нас үнэгүй.

Бид:

  • Олон улсын ICEF байгууллагын сертификаттай (#5604)
  • Найдвартай, олон жилийн итгэл даасан тогтвортой үйлчилгээ 
  • Визний материал шаардлагын дагуу нягт нямбай боловсруулна
  • Зөвлөгөө, мэдээллээр хангана 
  • Баримт бичгийн нууцлалыг чанд хадгалж, хяналт тавина.

Мэргэжлийн баталгаат орчуулгын үйлчилгээ

Манай байгууллага Англи, Монгол, Орос, Япон, Герман, Казах хэл дээр мэргэжлийн онлайн баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлж байна.

Чанар, аюулгүй байдлын баталгаа

Манай орчуулгын товчоо нь хэрэглэгчдэдээ өндөр чанартай орчуулгын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ материалуудын аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хангаж ажилладаг. Аливаа орчуулгын ажлын хэмжээ, нарийн төвөгтэй байдлаас үл хамааран бид олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээдэг.

Манай үйлчилгээний төрөл

Бид дараах төрлөөр төрөл бүрийн салбар, чиглэлд мэргэшсэн орчуулгын үйлчилгээг үзүүлдэг:

  • Мэргэжлийн болон хууль эрх зүйн баримт бичгийн орчуулга:
    Визний бичиг баримт, хууль эрх зүйн гэрээ, бусад тусгай баримт бичиг.
  • Салбар, технологийн болон тусгай чиглэлийн баримт бичгийн орчуулга:
    • Байгаль орчны үнэлгээ, аудитын тайлан
    • Хууль, нийгэм-эдийн засаг, барилга, замын материал
    • Геологи, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний баримт бичиг
    • Технологийн гарын авлага, төсөл, тендер, ТЭЗҮ
  • Визний баталгаат орчуулга:
    • Апостиль гэрчилгээ
    • Албан ёсны баримт бичигт тамга дарж баталгаажуулна
  • Олон хуудастай болон албан бичгийн материалын орчуулга:
    Албан бичгийн материалд тамга дарж баталгаажуулах боломжтой.

Яагаад биднийг сонгох вэ?

Манай хамт олон нь мэргэжлийн өндөр ур чадвартай, төрөл бүрийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай бөгөөд таны шаардлагад бүрэн нийцэх нарийн, найдвартай, баталгаат орчуулгын үйлчилгээг үзүүлдэг.