Skip links

Asia Pacific University of Technology & Innovation (APU)

Малайз дахь кэмп хөтөлбөр

Asia Pacific University of Technology & Innovation (APU)

Манай агентлаг 8 дахь жилдээ Малайзын Куала Лумпур хотод байрлах Asia Pacific University of Technology & Innovation (APU)-ийн Англи хэлний эрчимтэй зуны кэмпэд Монголоос оюутан элсүүлж байна. APU нь 2017 онд 5 одтой үнэлгээ авсан, Азийн тэргүүлэгч их сургуулиудын нэг юм.

Сургалтын хөтөлбөр:

  • Хугацаа: 4 долоо хоног
  • Элсэлтийн огноо: 2025 оны 1-р сарын 25, 7-р сарын 1, 8-р сарын 5
  • Насны хязгаар: 16-29 нас
  • Сургалтын агуулга: Өдөрт 6 цагийн эрчимтэй хичээл (4 цаг ангид, 2 цаг онлайн), нийт 102 цагийн сургалт
  • Сургалтын материал: Англи хэлний бэлтгэлийн ном, сурах материалууд
  • Гэрчилгээ: Хөтөлбөрийг амжилттай төгссөн оролцогчдод оролцогчийн үнэмлэх, гэрчилгээ олгоно

Багцад багтсан зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Орон нутгийн хоёр ортой байр (On-Campus Residence эсвэл зочид буудал)
  • Онгоцны буудлаас тосох үйлчилгээ (KLIA Terminal 1 эсвэл 2)
  • Ажлын өдрүүдэд өглөө, өдрийн хоолны ваучер (нийтийн амралтын өдрүүдээс бусад)
  • Бату агуй, Төв зах, Хятад хороолол, KLCC ихэр цамхаг, Путра сүм, Үндэсний ордон зэрэг газруудаар аялах
  • Sunway Lagoon & Theme Park, Splash Mania Water Park, Aquaria KLCC зэрэг үзвэрүүдэд зочлох
  • Pavilion Bukit Jalil, Sunway Pyramid, Suria KLCC зэрэг томоохон худалдааны төвүүдээр зочлох

Төлбөр:

  • Багцын үнэ: 1,900 ам.доллар
  • Буцаан олгогдох барьцаа: 300 ам.доллар

Нийт төлбөрийг 2025 оны 4-р сарын 1-ний байдлаар 1 ам.доллар = 4.70 Малайзын ринггит ханшаар тооцсон бөгөөд валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран өөрчлөгдөж болзошгүй. Бүх оролцогчид аяллын болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Барьцаа төлбөрийг Малайзын ринггитээр буцаан олгоно.

Өмнөх жилүүдийн кэмпийн талаарх мэдээллийг доорх холбоосуудаас үзнэ үү:

Бусад улс орнуудын (Ирланд, Англи, Сингапур, Филиппин, Мальта, Канад) Англи хэлний зуны кэмп болон сургалтын талаар сонирхож байвал манай пэйжээс мэдээлэл авах, чатаар холбогдох эсвэл ирж уулзана уу.