DSTI буюу Өгөгдлийн шинжлэх ухаан технологийн институтэд элсэн суралцаж өгөгдлийн шинжлэх ухаан, компьютерийн инженерчлэл, кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцах хүсэл тэмүүлэл бүхий боловсролын ертөнцөд хөл тавиарай. Манай сургууль сургалтаас хамаагүй илүүг санал болгодог. Хөтөлбөр бүр, сургалт бүр, санаачилга бүрийг сайтар боловсруулж таныг маргаашийн шинжлэх ухаан, технологийн үндэстэй танилцуулах сургуулийг танилцуулж байгаадаа баяртай байна. DSTI-ийн оюутан болсноор байнга өөрчлөгдөж буй дижитал ертөнцөд манлайлагч нь байх боломжийг олно. Бид оюутнуудаа өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, компьютерийн шинжлэх ухаан, кибер аюулгүй байдлын инженерчлэлийн чиглэлээр бэлтгэж шинжлэх ухаан, технологийн үндэс суурийг нь тавьдаг. Манай сургалтын систем нь онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэхэд чиглэгддэг, суралцагчид маань суралцах явцдаа бодит практик дээр дадлага хийн, туршлагатай болж төгсдөг.
Бид өгөгдлийн шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл, кибер аюулгүй байдлын чиглэлээр ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оруулсан хувь нэмрээрээ бахархдаг. DSTI сургууль нь хувь хүнээр дамжуулан боловсролд дурлах хүсэл тэмүүллийг төлөвшүүлж, үргэлж өндөр стандартыг баримталж, шилдэг байдлыг эрэлхийлдэг.
DSTI нь нийгмийн бүхий л давхаргын оюутнуудад зориулсан уян хатан бакалавр болон магистрын олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Хичээлд биечлэн оролцох, онлайнаар шууд дамжуулан хамрагдах, өөрийн хурдаар онлайнаар хичээлээ үзэх гэх мэт. Бид ажиллаж буй мэргэжилтнүүдийн ажлын зорилгод нь нийцүүлж тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрүүдийг хүртэл санал болгодог.
Өгөгдлийн Шинжлэх Ухааны Технологийн Институт (DSTI) нь янз бүрийн түвшний, олон янзын гарал үүсэлтэй оюутнуудыг гадаадаас хүлээн авдаг. Бакалаврын түвшний элсэлтэд 30-аас доош насныхныг авдаг. Магистрын түвшний элсэлтэд 30-аас дээш насныхныг авна.
Мэргэжил олгох, мэргэшүүлэх чиглэлүүд
- Компьютерийн ухаан ба инженерчлэлийн бакалаврын зэрэг
- Урлаг, гар урлалын үндэсний сургууль (ENSAM) болон DSTI сургуулиудын хамтарсан дижитал үйлдвэрлэл ба хиймэл оюун ухааны чиглэлээр төгсөлтийн дараах магистрын түвшний хөтөлбөр
- Хиймэл оюун ухааны магистрын зэрэг
- Кибер аюулгүй байдлын магистрын зэрэг
- Өгөгдлийн аналитикын магистрын зэрэг
- Хиймэл оюун ухааны өгөгдлийн инженерчлэлийн магистрын зэрэг
- Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухааны магистрын зэрэг
Сургуулийн давуу тал
- Хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан боловсролын тэргүүлэгч сургуулиудын нэг
- Европын IT технологийн тэргүүлэх парк София-Антиполисд байрладаг
- Онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалттай
- Бакалавр зэрэгт сургалтын төлбөрийн 10-50%-ийн тэтгэлэг
- Заавал ажлын байран дээр цалинтай дадлага хийдэг. 2-р курсэд цалинтай дадлага хийх эсэхээ сонгоно, 3-р курсэд заавал цалинтай дадлага хийнэ
- Парист болон Францын Ривьера гэсэн хоёр газар оюутны амжилттай суралцахад туслах дээд зэрэглэлийн байгууламж бүхий кампус байрладаг
- Ажил хайхад туслан, ярилцлагын зөвлөгөө өгч, харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээ явагддаг. AWS, SAS, Microsoft, Arts et Métiers, болон 3iA Côte d’Azur, Siemens зэрэг байгууллагуудтай түншлэдэг.
Хичээлийн хөтөлбөр
- Бакалаврын хөтөлбөр
- Магистрын хөтөлбөр
Элсэлт авах үе:
- 1-р сар
- 6-р сар
Кампусын жилийн сургалтын төлбөр: 14000 Евро
Онлайнаар суралцах жилийн сургалтын төлбөр: 5000 Евро
Элсэлтээ баталгаажуулахын тулд жилийн сургалтын төлбөрийн 25%-ийг төлнө. Виз хүсэгчдийн хувьд энэ нь таны Элсэлтийн захидал (AL) / Суралцах зөвшөөрлийн баталгаажуулалт (CAS)-ийг авах боломжийг олгоно.
Эхний жилийн сургалтын төлбөр:
Хичээл эхлэхээс өмнө: жилийн сургалтын төлбөрийн 25%.
Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: жилийн сургалтын төлбөрийн 50% төлсөн байх ёстой.
Хоёр ба гурав дахь жилийн төлбөр:
Хичээл эхлэхээс өмнө: жилийн сургалтын төлбөрийн 50%.
Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: жилийн сургалтын төлбөрийн 50%.
Хоёр дахь улирлын төлбөрийг төлбөрийн хуваарийн хуанлид заасны дагуу заасан хугацаанд төлөх ёстойг анхаарна уу.
Ердийн төлбөрийн хуваарь
Хаврын бүртгэлүүд – Хэсэгчилсэн төлбөрийн хуанли
Хаврын Y сард орлоо гэж бодъё.
- Эхний жил
Барьцаа: Элсэлтийн санал гарсны дараа (30 хоногийн хугацаанд хүчинтэй).
Хичээл эхлэхээс өмнө: 2-р сарын 28 Y
Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 6-р сарын 30 Y
- Хоёр ба гуравдугаар курс
Хичээл эхлэхээс өмнө: 3-р сарын 30 Y+1 / Y+2
Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 6-р сарын 30 Y+1 / Y+2
Намрын бүртгэлүүд – Хэсэгчилсэн төлбөрийн хуанли
Намрын Y сард орлоо гэж бодъё
- Эхний жил
Барьцаа: Элсэлтийн санал гарсны дараа (30 хоногийн хугацаанд хүчинтэй).
Хичээл эхлэхээс өмнө: 8-р сарын 31 Y
Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 1-р сарын 31 Y+ 1
- Хоёр ба гуравдугаар курс
Хичээл эхлэхээс өмнө: 7-р сарын 31 Y+1 / Y+2
Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 1-р сарын 31 Y+2 / Y+3
Зөөврийн компьютерт тавигдах шаардлага:
DSTI-ийн оюутнууд Windows үйлдлийн системтэй зөөврийн компьютертэй байх ёстой. Компьютерийн үзүүлэлт:
- Intel Core i5 quad-core юм уу Intel i7 dual-core
- 16 GB багадаа
- 1 TB хатуу диск багадаа
- NVIDIA GPU байж болно
- Таны компьютер Windows-ийн хамгийн сүүлийн үеийн үндсэн хувилбарыг ажиллуулах чадвартай байх ёстой. Одоогоор Windows 11 байна.
- Хичээл эхлэхэд DSTI нь MS Office 365 бүтээгдэхүүний бүрэн лиценз олгоно. MS Office 365 битгий худалдаж аваарай.






