Зорилго
Монгол улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дэлхийн түвшний өндөр мэдлэгтэй боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмэр оруулах
Зорилт
Гадаадад суралцахыг хүсэж байгаа хүмүүст үнэн бодит мэдээллийг хүргэж, мэргэжил, сургуулиа зөв сонгоход нь туслах
Монгол улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дэлхийн түвшний өндөр мэдлэгтэй боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмэр оруулах
Танилцуулга
Манай агентлаг 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд
Канад, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Кипр, Ирланд, Герман, Япон, Швейцар, Франц, Итали, Испани, Их Британи, Мальта, Малайз, Сингапур, Филиппин, Кипр, Солонгос, Турк, Унгар, ОХУ, зэрэг +20 гаруй улсад 10-100 хувийн тэтгэлэг, хямдралтай оюутан суралцуулдаг.
Манай шагнал
Мэндчилгээ
Шинэ Зууны Гүүр боловсролын агентлагийн гүйцэтгэх захирал Дашдорж Сарандулам
Манай агентлаг 2008 оны 1-р сарын 30-нд байгуулагдсан бөгөөд өдгөө 16 жилийн туршлагатай, 18 улсын 100 гаруй нэр хүндтэй сургуулиудын албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. Бид Монголын оюутан, сурагчдыг дэлхийн боловсролын шилдэг боломжуудтай холбох гүүр болох эрхэм зорилготойгоор ажиллаж, дэлхийн боловсролыг Монголын ирээдүй хойч үед хүргэхэд үнэнчээр зүтгэж байна. Эдгээр он жилүүдэд бид 5000 гаруй оюутан, сурагчдыг гадаадын их дээд сургуулиудад амжилттай суралцуулахад тусалж, боловсролын салбарт өөрсдийн байр суурийг баттай эзэлж чадсан. Манай үйлчилгээ гадаадын дунд, ахлах сургууль, их дээд сургуулиудад оюутан элсүүлэхээс эхлээд хэлний сургалт, орчуулгын үйлчилгээ, визний зөвлөгөөг багтаасан өргөн хүрээтэй. Бидний хичээл зүтгэлийг үнэлж, 2008-2013 онуудад “Тэргүүний боловсролын төв” хэмээх нэр хүндтэй өргөмжлөлийг хүртсэн билээ.
Хувь хүний хувьд би ОХУ-д инженер мэргэжлээр 6 жил суралцаж, Японы Хоккайдо их сургуулиас магистр болон докторын зэрэг хүртсэн туршлагаараа бахархдаг. Энэхүү туршлага маань боловсролын үнэ цэнэ, түүний хүч чадлыг ойлгож, манай агентлагийг амжилтад хүргэх суурь болсон. Би Монголын залуусыг дэлхийн боловсролын системийн шилдэг давуу талыг ашиглан амжилттай карьер эхлүүлэх, улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулахад нь чиглүүлэхийг зорьж байна.
Ирээдүйд бид хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудтай шинэ боломжуудыг бий болгохыг эрмэлзэж байна. Шинэ Зууны Гүүр бол зөвхөн боловсролын агентлаг биш, харин Монгол залуусын мөрөөдлийг биелүүлэх замнал юм. Бидний амжилт бол оюутан бүрийн амжилт бөгөөд үүнд бид хэзээд бахархаж байдаг.

Сэтгэгдэлүүд
Миний бүх материал бүрдүүлэлтэд тусалж, бүх үйл явцад дэмжлэг үзүүлсэн Шинэ Зууны Гүүр агентлагийн найрсаг, чадварлаг хамт олондоо гүн талархал илэрхийлье. Танай хамт олон дахин талархал илэрхийлье.

И.Анар
USA, Washington,Edmonds college
Хүсэл мөрөөдлийг минь биелүүлэхэд тусалж, дэмжсэн агентлагтаа баярлалаа. Анх мэдээлэл авсан үеэс эхлээд чин сэтгэлээрээ үйлчилж, байнга зөвлөгөө, зааварчилгаа өгсөнд маш их талархаж байна.
