Skip links

Data ScienceTech Institute (DSTI)

Франц улсын их сургууль

Өгөгдлийн Шинжлэх Ухааны Технологийн Хүрээлэн

DSTI буюу Өгөгдлийн шинжлэх ухаан технологийн институтэд элсэн суралцаж өгөгдлийн шинжлэх ухаан, компьютерийн инженерчлэл, кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцах хүсэл тэмүүлэл бүхий боловсролын ертөнцөд хөл тавиарай. Манай сургууль сургалтаас хамаагүй илүүг санал болгодог. Хөтөлбөр бүр, сургалт бүр, санаачилга бүрийг сайтар боловсруулж таныг маргаашийн шинжлэх ухаан, технологийн үндэстэй танилцуулах сургуулийг танилцуулж байгаадаа баяртай байна. DSTI-ийн оюутан болсноор байнга өөрчлөгдөж буй дижитал ертөнцөд манлайлагч нь байх боломжийг олно. Бид оюутнуудаа өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, компьютерийн шинжлэх ухаан, кибер аюулгүй байдлын инженерчлэлийн чиглэлээр бэлтгэж шинжлэх ухаан, технологийн үндэс суурийг нь тавьдаг. Манай сургалтын систем нь онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэхэд чиглэгддэг, суралцагчид маань суралцах явцдаа бодит практик дээр дадлага хийн, туршлагатай болж төгсдөг.

Бид өгөгдлийн шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл, кибер аюулгүй байдлын чиглэлээр ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оруулсан хувь нэмрээрээ бахархдаг. DSTI сургууль нь хувь хүнээр дамжуулан боловсролд дурлах хүсэл тэмүүллийг төлөвшүүлж, үргэлж өндөр стандартыг баримталж, шилдэг байдлыг эрэлхийлдэг.

DSTI нь нийгмийн бүхий л давхаргын оюутнуудад зориулсан уян хатан бакалавр болон магистрын олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Хичээлд биечлэн оролцох, онлайнаар шууд дамжуулан хамрагдах, өөрийн хурдаар онлайнаар хичээлээ үзэх гэх мэт. Бид ажиллаж буй мэргэжилтнүүдийн ажлын зорилгод нь нийцүүлж тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрүүдийг хүртэл санал болгодог.

Өгөгдлийн Шинжлэх Ухааны Технологийн Институт (DSTI) нь янз бүрийн түвшний, олон янзын гарал үүсэлтэй оюутнуудыг гадаадаас хүлээн авдаг. Бакалаврын түвшний элсэлтэд 30-аас доош насныхныг авдаг. Магистрын түвшний элсэлтэд 30-аас дээш насныхныг авна.

🧑‍💼 Мэргэжил олгох, мэргэшүүлэх чиглэлүүд

  • Компьютерийн ухаан ба инженерчлэлийн бакалаврын зэрэг
  • Урлаг, гар урлалын үндэсний сургууль (ENSAM) болон DSTI сургуулиудын хамтарсан дижитал үйлдвэрлэл ба хиймэл оюун ухааны чиглэлээр төгсөлтийн дараах магистрын түвшний хөтөлбөр
  • Хиймэл оюун ухааны магистрын зэрэг
  • Кибер аюулгүй байдлын магистрын зэрэг
  • Өгөгдлийн аналитикын магистрын зэрэг
  • Хиймэл оюун ухааны өгөгдлийн инженерчлэлийн магистрын зэрэг
  • Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухааны магистрын зэрэг

🎯 Сургуулийн давуу тал

  • Хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан боловсролын тэргүүлэгч сургуулиудын нэг
  • Европын IT технологийн тэргүүлэх парк София-Антиполисд байрладаг
  • Онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалттай
  • Бакалавр зэрэгт сургалтын төлбөрийн 10-50%-ийн тэтгэлэг
  • Заавал ажлын байран дээр цалинтай дадлага хийдэг. 2-р курсэд цалинтай дадлага хийх эсэхээ сонгоно, 3-р курсэд заавал цалинтай дадлага хийнэ
  • Парист болон Францын Ривьера гэсэн хоёр газар оюутны амжилттай суралцахад туслах дээд зэрэглэлийн байгууламж бүхий кампус байрладаг
  • Ажил хайхад туслан, ярилцлагын зөвлөгөө өгч, харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээ явагддаг. AWS, SAS, Microsoft, Arts et Métiers, болон 3iA Côte d’Azur, Siemens зэрэг байгууллагуудтай түншлэдэг.

📚 Хичээлийн хөтөлбөр

  • Бакалаврын хөтөлбөр
  • Магистрын хөтөлбөр

📅 Элсэлт авах үе:

  • 1-р сар
  • 6-р сар

Кампусын жилийн сургалтын төлбөр: 14000 Евро

Онлайнаар суралцах жилийн сургалтын төлбөр: 5000 Евро

Элсэлтээ баталгаажуулахын тулд жилийн сургалтын төлбөрийн 25%-ийг төлнө. Виз хүсэгчдийн хувьд энэ нь таны Элсэлтийн захидал (AL) / Суралцах зөвшөөрлийн баталгаажуулалт (CAS)-ийг авах боломжийг олгоно.

Эхний жилийн сургалтын төлбөр:

Хичээл эхлэхээс өмнө: жилийн сургалтын төлбөрийн 25%.

Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: жилийн сургалтын төлбөрийн 50% төлсөн байх ёстой.

Хоёр ба гурав дахь жилийн төлбөр:

Хичээл эхлэхээс өмнө: жилийн сургалтын төлбөрийн 50%.

Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: жилийн сургалтын төлбөрийн 50%.

Хоёр дахь улирлын төлбөрийг төлбөрийн хуваарийн хуанлид заасны дагуу заасан хугацаанд төлөх ёстойг анхаарна уу.

Ердийн төлбөрийн хуваарь

Хаврын бүртгэлүүд – Хэсэгчилсэн төлбөрийн хуанли

Хаврын Y сард орлоо гэж бодъё.

  • Эхний жил

Барьцаа: Элсэлтийн санал гарсны дараа (30 хоногийн хугацаанд хүчинтэй).

Хичээл эхлэхээс өмнө: 2-р сарын 28 Y

Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 6-р сарын 30 Y

  • Хоёр ба гуравдугаар курс

Хичээл эхлэхээс өмнө: 3-р сарын 30 Y+1 / Y+2

Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 6-р сарын 30 Y+1 / Y+2

Намрын бүртгэлүүд – Хэсэгчилсэн төлбөрийн хуанли

Намрын Y сард орлоо гэж бодъё

  • Эхний жил

Барьцаа: Элсэлтийн санал гарсны дараа (30 хоногийн хугацаанд хүчинтэй).

Хичээл эхлэхээс өмнө: 8-р сарын 31 Y

Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 1-р сарын 31 Y+ 1

  • Хоёр ба гуравдугаар курс

Хичээл эхлэхээс өмнө: 7-р сарын 31 Y+1 / Y+2

Хоёрдугаар улирал дуусахаас өмнө: 1-р сарын 31 Y+2 / Y+3

Зөөврийн компьютерт тавигдах шаардлага:

DSTI-ийн оюутнууд Windows үйлдлийн системтэй зөөврийн компьютертэй байх ёстой. Компьютерийн үзүүлэлт:

  • Intel Core i5 quad-core юм уу Intel i7 dual-core
  • 16 GB багадаа
  • 1 TB хатуу диск багадаа
  • NVIDIA GPU байж болно
  • Таны компьютер Windows-ийн хамгийн сүүлийн үеийн үндсэн хувилбарыг ажиллуулах чадвартай байх ёстой. Одоогоор Windows 11 байна.
  • Хичээл эхлэхэд DSTI нь MS Office 365 бүтээгдэхүүний бүрэн лиценз олгоно. MS Office 365 битгий худалдаж аваарай.

DSTI сургуулийн амьдрал

Манай Ницца София-Антиполис болон Парисын кампусууд оюутны амжилттай суралцах орчныг бүрдүүлсэн дээд зэрэглэлийн байгууламжууд бөгөөд эдгээр нөөц бололцоогоороо бид бахархдаг. Эдгээр кампусууд нь хамгийн сүүлийн үеийн өгөгдлийн шинжлэх ухааны хэрэгсэл, технологид хандах боломжийг оюутанд олгодог. Нэмж дурдахад, бид ажил хайхад туслах, ярилцлагын зөвлөгөө өгөх, харилцаа холбоо тогтоох боломж олгох гэх мэт ажил мэргэжлийн хувьд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ явуулдаг. Манай төгсөгчдөөс өгөгдлийн шинжлэх ухааны салбарт тэргүүлэх зэрэглэлийн албан тушаал хашиж байсан бахархалтай түүх бий. Иймд бид оюутнууддаа карьерын зорилгодоо хүрэхэд нь туслахад чин сэтгэлээсээ ханддаг.

Өгөгдлийн Шинжлэх Ухааны Технологийн Хүрээлэн (DSTI) нь хэд хэдэн гол байгууллагуудтай стратегийн түншлэл, холбоо тогтоосон. Эдгээр нь: AWS, SAS, Microsoft, Arts et Métiers, and 3iA Côte d’Azur.

Эдгээр түншлэл нь бидний сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, нөөц бололцоогоо нэмэгдүүлж байхад нөлөөлдөг маш чухал хүчин зүйл юм. Эдгээр түншүүдийн туслалцаатайгаар бид оюутнуудаа өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшүүлэх үйл ажиллагаа илүү үр дүнтэй байдаг.

Манай кампус нь Европын тэргүүлэгч технологийн парк болох София-Антиполисын сургалт, судалгааны төвд байрладаг бөгөөд шинжлэх ухаан, технологийн судалгаа хийхэд онцгой орчинг санал болгодог.

Оюутан ирэхээс өмнө:

DSTI дээр бид олон улсын оюутнуудад визний мэдүүлэгт туслах, орон сууцны зохицуулалт хийхэд нь туслалцаа үзүүлдэг. Бид баримт бичгийг цэгцлэхээс эхлээд ярилцлага зохион байгуулах хүртэл визний мэдүүлгийг хялбаршуулахад тусалдаг. Оюутны виз болон Францын цагаачлалын бусад бичиг баримтад оршин суугаа газрын нотолгоо чухал ач холбогдолтой байдаг бөгөөд эдгээрийг бүрдүүлэн найдвартай, боломжийн үнэтэй байр санал болгож байна.

Оюутан ирэхэд:

DSTI сургуулийн зорилго бол оюутнуудад бодит ертөнцийн асуудлыг шүүмжлэлтэйгээр үнэлж, өгөгдлийн шинжлэх ухааныг ашиглан шийдлийг боловсруулах боломжийг олгон өгөгдөл болон хиймэл оюун ухааны гол зарчмуудыг нэвтрүүлэх явдал юм. Манай суурь сургалтын хажуугаар, бид шалгалтын өмнө оюутнуудын эргэлзээг арилгах, шалгалт, төсөл, дадлагад итгэх итгэлийг нь бэхжүүлэх зорилгоор давтлагын хичээлүүдийг зохион байгуулдаг.

Түүнчлэн DSTI нь олон тооны практик төслүүд болон салбарын мэргэжилтнүүдтэй харилцах харилцааг бий болгон оюутнуудын практик код бичих чадварыг сайжруулдаг. Төгссөний дараа манай оюутнууд ажлын талбарт амжилтанд хүрэхэд бүрэн бэлэн болсон байдаг. Төгсөгчдийн ажилд цаашид туслах зорилгоор бүх оюутнууд лекцийн бичлэг, эх сурвалж болон нэмэлт материалыг үзэх боломжийг бүрдүүлсэн манай онлайн сургалтын платформд нэвтрэх боломжтой байдаг. Мөн уг платформ нь оюутанд шалгалт болон даалгавраа илгээх боломжийг олгодог.

Хичээлийн дараа:

DSTI нь оюутнууд болон төгсөгчдөдөө ажил мэргэжлийн чиглэлээр ихээхэн туслалцаа үзүүлсээр байна. Бид хувь хүнд зориулсан сургалт, дадлага, ажил хайхад дэмжлэг үзүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээ зохион байгуулах зэргийг санал болгодог. IT-ийн салбарын түншүүдтэй тогтоосон харилцаа холбоо маань төгсөгчдөө ажлын байраар хангахад тусладаг. Мөн бид төгсөгчдийн өргөн хүрээтэй, идэвхтэй сүлжээтэй. Цаашилбал, манай ажлын байрны арга хэмжээнд ажлын байрны үзэсгэлэн, компанийн танилцуулга багтдаг.

 

 

Олон улсын бакалаврын өргөдөл гаргагчдад зориулсан DSTI тэтгэлэг

Нийт сургалтын төлбөрийн 30% хүртэл хувийн тэтгэлэг

DSTI бакалаврын хөтөлбөрт элсэх өргөдөл гаргаснаар нэр дэвшигчдийг энэхүү гавьяанд суурилсан шагналд автоматаар хамруулах бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах шаардлагагүй. Энэхүү тэтгэлэгт оюутан DSTI сургуульд элсэх үедээ хамрагддаг.

 

Дээд зэргийн тэтгэлэг

Нийт сургалтын төлбөрийн 50% хүртэл

DSTI нь дэлхийн ахлах сургуульдаа 4 голч дүнтэй суралцсан сурагчдад өндөр хүндэтгэлийн тэтгэлэг олгодог. Дээрх шалгуурыг хангасан тохиолдолд нэр дэвшигчид энэхүү тэтгэлэгт автоматаар ордог бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах шаардлагагүй.

Энэхүү дээд зэргийн тэтгэлгийг 2-р сараас 5-р сарын хооронд тараадаг.
Нэг улсын хувьд 1-4 дээд зэргийн тэтгэлэг олгодог болохыг анхаарна уу. Тэнцүү үнэлэгдсэн тэтгэлгийн материал байвал эхэлж ирсэнд нь эхэлж үйлчлэх зарчмаар олгоно.
Жилийн сургалтын төлбөр: 14000 Евро

Ажил мэргэжлийн боломжууд ба дэмжлэг

Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт зорилготой ажил хийхийг хүсч байна уу? Бид олон компанитай нягт хамтран ажиллаж, тэдний ёс зүй, ажилд авах шаардлагын талаар ойлголттой болсон байдаг. Бид таныг мэргэжлийн зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхэд тань дэмжлэг үзүүлдэг.

Оюутнуудын 97% нь 6 сарын дотор дадлагын санал авдаг. (заавал төгсөх курсын дадлага хийдэг). Элссэн өргөдөл гаргагчдын 90% нь дагалдан суралцах ажлын байр олдог.

Бакалаврын төгсөгчийн дундаж цалин 28 мянгаас 35 мянга хүртэл евро байдаг. Магистрын төгсөгч 45 мянгаас 70 мянга хүртэлх еврогийн дундаж цалинтай болдог.

Манай оюутнууд дараах ажил олгогчдоос дагалдан суралцах, дадлага хийх, ажлын санал авсан. Эдгээр нь: Pelico, Danone, Capgemini, Deloitte, Boehringer Ingelheim, Edenred. Swiss, Dashlane, BNP Paribas, Ankor Store, Cloudreach, Devoteam, Adaltas, Schneider Electric, Liebherr, CGG, Eurobank, Bouygues Telecom, MCDermott, EDF, TCS Tata Consultancy Services, Syngenta, Mercedes Benz, Sendinblue, Contentsquare, Google, Axa

Өгөгдөл болон хиймэл оюун ухааны мэргэжилтэний олон ажлын байр Францад байдаг. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ олон салбарт хурдацтай нэмэгдэж байна.

Францад өнөөгийн байдлаар өгөгдөл болон хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг ажилд авч буй гол салбаруудаас дурдвал:

Технологийн компаниуд: Google, Microsoft, IBM зэрэг технологийн аварга компаниуд болон BlaBlaCar, Algolia зэрэг стартапууд шинэ алгоритм боловсруулах, их хэмжээний өгөгдлийн санг шинжлэх, инновацийг хөгжүүлэх зорилгоор өгөгдөл болон хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг ажилд авч байна.

Санхүүгийн байгууллагууд: Францад банкууд, даатгалын компаниуд болон хөрөнгө оруулалтын фирмүүд нь өгөгдөл болон хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг олноор нь ажилд авдаг. BNP Paribas, AXA, Allianz зэрэг компаниуд санхүүгийн өгөгдлийг шинжлэх, арилжаа болон эрсдэлийн удирдлагын шинэ алгоритмуудыг боловсруулахад өгөгдөл болон хиймэл оюун ухааныг ашиглаж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд: Францад эрүүл мэндийн салбар нь өгөгдөл болон хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн хувьд өсөн нэмэгдэж буй салбар юм. Эмнэлэг, судалгааны хүрээлэнгүүд өвчтөний өгөгдлийг шинжлэх, шинэ эмчилгээ боловсруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнг сайжруулахын тулд өгөгдөл болон хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Жишээ нь Санофи, Новартис, Термо Фишер Сайенфик зэрэг компаниуд..

Эрчим хүчний салбар: Францын эрчим хүчний салбар эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, эрчим хүчний шинэ технологи боловсруулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор өгөгдөл болон хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг ажилд авдаг. EDF, Engie, Total зэрэг компаниуд энэ салбарын тэргүүлэгчдийн нэг юм.

Тээвэр ба ложистикийн салбар: SNCF, Airbus, Michelin зэрэг компаниуд ложистик, тээврийн үйлчилгээг сайжруулах, хангамжийн сүлжээний үйл ажиллагааг оновчтой болгох, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор өгөгдөл болон хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг ажилд авдаг.

Франц дахь албан харилцааны хэл.

Франц хэл мэдэх нь маргаангүй давуу тал боловч албан харилцааны үед заавал шаардлагатай байдаггүй. Францын олон улсын компаниуд (Франц хүн байх эсэхээс үл хамааран) англи хэлийг харилцаа холбооны үндсэн хэл болгон ашигладаг. Мөн бүхэлдээ англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг олон тооны стартапууд болон жижиг фирмүүд байдаг. Франц улсад олон улсын компаниуд олноор байдаг бөгөөд 2020 онд Францаас 6.6 сая хүнийг ажилд авсан байдаг. Гэсэн хэдий ч Франц хэлний мэдлэгтэй байх нь таныг бусад ажилтнуудаас ялгарахад тусална. Мөн франц хэлээр ярьдаг үйлчлүүлэгчид эсвэл түншүүдтэй холбоотой тодорхой ажилд шаардлагатай байж болно.

Nice Sophia-Antipolis дахь байршил

Парис хот дахь байршил