Skip links

Long Bay College

Шинэ Зеландын коллеж

Лонг Бэй коллеж

Long Bay College нь Шинэ Зеландын Окленд хотын Хойд эрэгт байрлах сургууль юм. Сурагчдад академик чадвар (NCEA), хувь хүний хөгжил, олон улсын орчинд дасан зохицох чадварыг зэрэг хөгжүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай.

Олон улсын сурагчдад аюулгүй, найрсаг орчинд суралцах боломж олгож, хичээл болон хувь хүний хөгжлийг зэрэг дэмждэг.

🎯 Сургуулийн давуу тал

  • 📚 Хичээл, дугуйлангийн өргөн сонголт 
  • 🌍 Олон улсын сурагчдад  зориулсан дасан зохицох хөтөлбөр
  • 🏠 Аюулгүй, баталгаатай homestay байр
  • 🎓 NCEA хөтөлбөрөөр их сургуульд бэлтгэнэ
  • 🌱 Хичээл + хувь хүний хөгжил хосолсон орчин

🎓 Хичээлийн хөтөлбөрийн давуу тал

  • Шинэ Зеландын сургуулийн систем бөгөөд зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавраар дүн үнэлүүлдэг  NCEA (Level 1–3) бэлтгэдэг.
  • Их сургуульд элсэн суралцахад мэргэжил сонголтын зөвлөгөө, их сургуулийн урьдчилсан бэлтгэл хийлгэдэг.
  • Англи хэл сайжруулах, академик бичих, ярих чадвар хөгжүүлэх, IELTS шалгалтад бэлтгэх тусгай хөтөлбөрүүдтэй.
  • Сурагчид бодит амьдралд хэрэгтэй дижитал болон практик ур чадвар эзэмшүүлдэг. 

🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ

  • Олон улсын сурагч хариуцсан багтай
  • Шинэ сурагчийн чиглүүлэх уулзалт, семинаруудтай
  • Buddy system (найзтай болгох систем) тулгуурласан
  • 24/7 дэмжлэг, зөвлөгөө, тусламж үзүүлдэг
  • Эцэг эхэд тайлан илгээдэг

🎨 Дугуйлан, сургалтууд

  • 🏀 Спорт (сагс, хөлбөмбөг гэх мэт)
  • 🎭 Урлаг (хөгжим, бүжиг, драм)
  • 🤖 Роботик, клубууд
  • 🌏 Соёлын арга хэмжээ
  • 🏕️ Camp, аялал
  • 🏄 Surf, kayak, спорт үйл ажиллагаа
  • 🎿 Ski trip

🏫 Суралцах орчин

  • Орчин үеийн анги, лаборатори
  • Спорт, фитнес центер
  • Урлаг, хөгжим, драмын өрөө
  • Технологийн хаб
  • Далайн эрэгт ойр аюулгүй байршил

📅 2026 оны хичээлийн улирлууд:

  • 1-р улирал: 1/28 – 4/2
  • 2-р улирал: 4/20 – 7/3
  • 3-р улирал: 7/20 – 9/25
  • 4-р улирал: 10/12 – 11/27

Олон улсын сурагчид улирал бүр эхлэхээс өмнө сургууль руу очихтой холбоотой бэлтгэлд орох, мөн сургуулийн чиглүүлэх уулзалтын хуваарь дээрх огноогоос өмнө байхыг анхаарана уу.

Queen Margaret College

Шинэ Зеландын коллеж

Күийн Маргарет коллеж

Queen Margaret College нь Веллингтон хотын төвд байрлах, 100+ жилийн түүхтэй охидын сургууль бөгөөд 700 орчим сурагчтай.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол олгон сургуулийн академик амжилтаараа Веллингтоны топ сургуулиудын нэгт тооцогддог сургууль билээ.

🎯 Сургуулийн давуу тал

  • Охидын өөртөө итгэх итгэл, манлайллын орчныг хөхүүлэн дэмжихэл анхаарсан хөтөлбөрүүдтэй
  • Академик амжилтаар тэргүүлэгч сургууль
  • Шинэ Зеланд дахь цөөн IB (International Baccalaureate) + NCEA хоёр хөтөлбөрийг зэрэг санал болгодог сургууль гэдгээрээ онцлог.
  1. NCEA (National Certificate of Educational Achievement) нь Шинэ Зеландын үндэсний боловсролын систем бөгөөд сурагчдыг жилийн турш хийсэн ажил болон шалгалтын хослолоор үнэлдэг систем.
  2.  IB (International Baccalaureate) нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаа, шүүмжлэлт сэтгэлгээ, академик чадварт суурилсан хөтөлбөр бөгөөд олон улсын их сургуулиудад өргөн хэрэглэгддэг.

📚 Хичээлийн хөтөлбөр

  • Шинэ Зеландын үндэсний боловсролын системд бэлтгэх хөтөлбөрүүд
  • Дэлхийн 150+ оронд хүлээн зөвшөөрөгдсөн IB Programme (PYP, MYP, Diploma) бэлтгэх хөтөлбөрүүд
  • Гадаадын их сургуульд бэлтгэхэд чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээ
  • Олон улсын хэл соёл, сурагч солилцоо хөтөлбөрүүд

🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ

  • Олон улсын сурагч  хариуцсан туршлагатай баг
  • Шинээр сурагчдад сургууль, амьдралд дасахад туслах хөтөлбөрүүд
  • Дотуур байр, homestay амьдрах сонголт
  • Олон улсын сурагч солилцоо хөтөлбөрүүд

🎨 Дугуйлан, үйл ажиллагаа

  • ⚽ Сагс, хөлбөмбөг, регби, волейбол зэрэг багийн спорт
  • 🌏 Олон үндэстний соёл танилцуулах арга хэмжээ, фестиваль
  • 🎼 Найрал дуу, театрын урлаг, жүжиглэлт, урлагийн тоглолтууд
  • 🌍 Олон улсын солилцооны хөтөлбөр (exchange programme)
  • 🧑‍💼 Манлайллын хөтөлбөр, сайн дурын ажлууд, сурагчийн удирдлага

Ямар хүүхдэд хамгийн тохирох вэ?

IB системээр дэлхийн топ их сургуульд суралцаж хүсэлтэй хүүхдэд илүү тохиромжтой.

Awatapu College

Шинэ Зеландын коллеж

Аватапу коллеж

Awatapu College нь хойд Палмерстонд байрладаг ба 9–13-р ангийн сурагчдад зориулсан сургууль бөгөөд 1976 онд байгуулагдсан, ойролцоогоор 800–900 сураглагчтай. Тус сургууль нь тайван, аюулгүй орчинд төвлөрч суралцах, сурагч бүрийн онцлог, сурах хэв маягт тохирсон хувь хүнд чиглэсэн сургалтын системээрээ онцлог.

🎯 Сургуулийн давуу тал

  • 🌱 Сурагч нэг бүрт тусгайлсан сурагч төвтэй уян хатан сургалт
  • 📚 Академик, мэргэжлийн практик ур чадвар хосолсон сургалт
  • 🌍 Олон улсын сурагчдад хамгийн сайн дэмжлэгтэй сургуулиудын нэг
  • 🌿 Тайван, аюулгүй сургуулийн орчин

📚 Хичээлийн хөтөлбөр

  • Шинэ Зеландын сургуулийн систем бөгөөд зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавраар дүн үнэлүүлдэг  NCEA (Level 1–3) бэлтгэдэг.
  • Их сургуульд элсэн суралцахад мэргэжил сонголтын зөвлөгөө, мэргэжлийн дадлага, их сургуулийн урьдчилсан бэлтгэл хийлгэдэг.
  • Англи хэл нь хоёрдогч хэлтэй сурагчдад зориулж Англи хэл сайжруулах ESOL  (English for Speakers of Other Languages) бэлтгэх хөтөлбөрүүдтэй.
  • Бие даах хувь хүний чадвар болон багаар ажиллах чадвар хөгжүүлэх сургалт

🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ

  • Олон улсын сурагч бүрийг хариуцсан туршлагатай баг
  • Англи хэлний түвшинд тохирсон тусгай анги, нэмэлт дэмжлэг
  • Шинээр сурагчдад сургууль, амьдралд дасахад туслах хөтөлбөрүүд
  • Homestay байр зохион байгуулалт, найрсаг хамт олон

🎨 Дугуйлан, үйл ажиллагаа

  • ⚽ Сагс, регби, нетбол, скуаш, хоккей зэрэг багийн спорт
  • 🎭 Урлаг, хөгжим, соёлын арга хэмжээ
  • 🌏 Олон үндэстний соёл танилцуулах үйл ажиллагаа
  • 🏕️ Кемп, аялал, байгальтай ойр үйл ажиллагаа
  • 🧑‍💼 Сурагчийн оролцоод тулгуурласан манлайллын хөтөлбөр

Glenfield College

Шинэ Зеландын коллеж

Гленфилд коллеж

Glenfield College нь Шинэ Зеландын Окленд хотын Хойд эрэгт байрлах сургууль юм.

Тус сургууль нь “Pride & Respect” буюу Бахархал ба Хүндлэл үнэт зүйл дээр суурилсан,  академик амжилт болон хувь хүний хөгжил хоёрыг тэнцвэртэй хөгжүүлдгээрээ онцлог.

🎯 Сургуулийн давуу тал

🌱 Сурагч бүрт анхаарал хандуулах систем

🤝 Ментор зөвлөгөө ба сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дамжуулан тэсвэр хатуужилтай сурагч бэлтгэдэг

🎯 Хувь хүний онцлог, сонирхолд тохирсон сургалттай

💡 Character education буюу сурагчийн зан төлөв, хандлага хөгжүүлэхэд онцгой анхаардаг

🌍 Олон улсын олон соёлоор хүрээлэгдсэн орчин

📚 Хичээлийн хөтөлбөр

  • Шинэ Зеландын сургуулийн систем бөгөөд зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавраар дүн үнэлүүлдэг  NCEA (Level 1–3) бэлтгэдэг.
  • Их сургуульд элсэн суралцахад мэргэжил сонголтын зөвлөгөө, их сургуулийн урьдчилсан бэлтгэл хийлгэдэг.
  • Англи хэл сайжруулах, академик бичих, ярих чадвар хөгжүүлэх, IELTS шалгалтад бэлтгэх тусгай хөтөлбөрүүдтэй.
  • Values-based education буюу сурагчийн зан төлөв + амьдралын ур чадварыг системтэй хөгжүүлдэг

🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ

  • Олон улсын сурагч бүрийг хариуцсан тусгай баг
  • Англи хэлний түвшинд тохирсон ESOL (English support)
  • Шинээр ирсэн сурагчдад зориулсан чиглүүлэх хөтөлбөр
  • Homestay гэр бүлд байрлуулах үйлчилгээ

🎨 Дугуйлан, үйл ажиллагаа

⚽ Сагс, хөлбөмбөг, регби, волейбол зэрэг багийн спортуудаар дамжуулан сахилга бат, багаар ажиллах чадвар хөгжүүлнэ

🎭 Хөгжим, жүжиг, дүрслэх урлаг зэргээр сурагчдын бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ

🌏 Олон үндэстний арга хэмжээ, хэл соёлын клубууд нь дэлхийн иргэн болох сэтгэлгээг төлөвшүүлнэ

🎖️ Манлайлал ба хувь хүний хөгжлийн дугуйлангаар дамжуулан хариуцлага, өөртөө итгэх итгэл, манлайлах чадвар суулгадаг

🌱 Нийгмийн оролцоо сайн дурын ажил, кемп, аялал зэргээр амьдралын бодит ур чадвар, нийгмийн хариуцлага хөгжүүлнэ

Rongotai College

Шинэ Зеландын коллеж

Ронготай коллеж

Rongotai College нь Веллингтон хотод байрладаг, 9–13-р ангийн хөвгүүдэд зориулсан (boys’ school) бөгөөд 1928 онд байгуулагдсан.Тус сургууль нь академик амжилт, спортын өндөр түвшин, сахилга баттай орчин болон сурагчдын манлайллыг хөгжүүлэхэд төвлөрсөн сургууль гэдгээрээ онцлог.

🎯 Сургуулийн давуу тал

🏫 Манлайлалд илүү чиглэсэн боловсролын хөтөлбөртэй
📈 Сурлагын академик амжилт болон сахилга бат хосолсон сургалтын систем
🏉 Спорт (ялангуяа регби)-ын хүчтэй багтай ба дан ганц спорт биш урлаг, спорт соёлоор бүх талаас нь хөгжүүлэх хөтөлбөртэй
 

📚 Хичээлийн хөтөлбөр

Шинэ Зеландын боловсролын системийн дагуу NCEA (Level 1–3) хөтөлбөрөөр суралцдаг ба зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавар, төсөл, шалгалтаар дүн үнэлэгддэг.

Сурагчид дараах чиглэлийн хөтөлбөрөөс сонгох боломжтой:

  • Maths, Sciences, English, Humanities
  • Technology, Design, Digital learning
  • Business, Economics
  • Physical Education

Их сургуульд элсэхэд:

  • Мэргэжил сонголтын зөвлөгөө
  • Их сургуулийн элсэлтийн шалгалтын бэлтгэл 
  • Практик ур чадвар болон бодит амьдралд хэрэглэгдэх ур чадвар

🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ

  • Олон улсын сурагч бүрийг хариуцсан тусгай баг
  • Англи хэлний түвшинд тохирсон ESOL (English support)
  • Шинээр ирсэн сурагчдад зориулсан чиглүүлэх хөтөлбөр
  • Homestay гэр бүлд байрлуулах үйлчилгээ

🎨 Дугуйлан, үйл ажиллагаа

🏉 Регби, крикет, сагс, хөлбөмбөг зэрэг спортын багууд
🥁 Хөгжим, хамтлаг, performing arts
🌏 Соёлын арга хэмжээ, олон улсын өдөрлөг
🏕️ Кемп, аялал байгальтай ойр хөтөлбөрүүд