Кастеллдефелсийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (C3S Бизнесийн Сургууль) нь 2014 онд байгуулагдсан, Испанийн Барселона хотын төвд байрладаг хувийн сургууль юм. Бид Испани болон Их Британийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд болон их сургуулиудтай хамтран Европын Холбоо болон Их Британийн магадлан итгэмжлэгдсэн диплом, зэргийг оюутандаа олгодог.
Тус Бизнесийн Сургууль нь Испанийн Боловсролын Яаманд бүртгэлтэй бөгөөд Их Британийн Ofqual-ын хүлээн зөвшөөрөгдсөн шагнал гардуулах байгууллагуудын гэрчилгээ, мөн Их Британи болон Испанийн төрийн их сургуулиудын бакалавр, магистрын зэрэг олгодог.
Плаза Каталунья болон Лас Рамблас дүүргийн төвд байрладаг C3S Бизнесийн Сургууль нь дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын орчинд чанартай боловсрол эзэмшихээр биднийг сонгосон оюутнуудыг татсаар байна.
C3S сургууль нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд суралцах, судлах, өсөж хөгжихийн тулд цуглардаг эрч хүчтэй, олон соёлт төв юм.
Мэргэжил олгох, мэргэшүүлэх чиглэлүүд
- Бизнесийн удирдлага
- Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний менежмент
- Мэдээллийн технологи
- Стратегийн менежмент ба манлайлал
- Ложистик ба нийлүүлэлтийн сүлжээний менежмент
- Эрүүл мэнд, нийгмийн халамжийн менежмент
- Нягтлан бодох бүртгэл ба санхүү
- Бизнесийн тооцоолол ба мэдээллийн систем
- Бизнесийн аялал жуулчлал
Сургуулийн давуу тал
- 2014 онд шинээр байгуулагдсан
- Испани болон Их Британийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн боловсролыг олгодог
- Их Британи дахь сургалтын зардлаас бага зардлаар Их Британи болон Испанийн магадлан итгэмжлэгдсэн боловсролыг Барселона хотод олгох зорилготой
- 25 хүртэлх оюутантай танхимд хичээллэдэг
- 17-27 насны оюутнууд суралцдаг. 95% нь 47 орноос ирсэн гадаад оюутнууд.
- Хоёр докторын зэрэгтэй, салбарын өргөн туршлагатай, өндөр мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтнууд
- Онлайн болон кампус доторх оюутнуудад зориулсан хүртээмжтэй цахим номын сан
- Барселона хотын найрсаг уур амьсгал, олон улсын оюутнуудын нөхөрлөл
- Суралцах хугацаандаа цалинтай дадлагад оролцох онцгой боломж
Хичээлийн хөтөлбөр
- Дипломын хөтөлбөр, Бакалаврын хөтөлбөр, Магистрын хөтөлбөртэй
- Мэргэжлээс хамааран Испани улсын Барселона хотод болон онлайнаар англи хэл дээр суралцдаг
- Дипломын хөтөлбөрүүд 12 сар
- Бакалаврын зэргийн сургалт 36 сар
- Магистрын зэргийн сургалт 18 сар
Элсэлт авах үе:
Дугуйлан, үйл ажиллагаа
Сагс, хөлбөмбөг, волейбол зэрэг багийн спорт
12 сарын үнэгүй испани хэлний хичээл
Үе үе семинар, аялал, сургалт зохион байгуулах
C3S Бизнесийн Сургууль нь Их Британи дахь сургалтын зардлаас бага зардлаар Их Британи болон Испанийн магадлан итгэмжлэгдсэн боловсролыг Барселона хотод олгон, дэлхийн бизнесийн удирдагчдыг төлөвшүүлэх эрхэм зорилготой.
Бид төсөл хэрэгжүүлсэн сургалт, салбарын нөлөөлөл, практик ур чадварыг хөгжүүлэх мэргэжлийн зөвлөгөө, олон улсын мэдлэг, ажил мэргэжлийн хувьд итгэх итгэлийг танд санал болгож байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудад дэлхийн түвшний боловсрол олгож, хүсэл мөрөөдлөө ололт амжилт болгон хувиргах нь бидний алсын хараа юм.
C3S Бизнесийн Сургууль нь хүртээмжтэй байдлыг төлөвшүүлж, ирээдүйг харсан, дэлхий даяар холбогдсон орчныг бүрдүүлдэг. Энэ нь инновацийг өдөөх, өсөлтийг дэмжих, ирээдүйд бэлтгэгдсэн удирдагчдыг хөгжүүлэх зорилготой.
Бидний алсын хараа нь дэлхийн эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны өөрчлөлтүүдээс бүрддэг бөгөөд энэ нь бидний эрхэм зорилгыг хөтөлдөг. Бидний оюутан бүрт төлөвшүүлдэг үнэт зүйлс:
- Бид өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй ажлын зах зээл болон маргаашийн карьерын орчинд амжилтанд хүрэх, ирээдүйд бэлтгэх ур чадвараар оюутнуудыг хангаж, боловсролоор дамжуулан тэдний амьдралыг өөрчлөхийг зорьж байна.
- Оюутан бүр чухал. Бид хувь хүний онцлогийг хүндэтгэж, олон янзын гарал үүсэлтэй оюутнуудыг хүлээн авч, хувь хүний өсөлт хөгжилтийн орон зайг бүрдүүлдэг.
- Бид хүн бүр өөрийгөө бүтээн, бий болгосон харилцаанд харьяалагддаг хэмээн мэдрэх соёлыг бүтээдэг. Харьцуулалт дээр биш. Ингэснээр хэзээ ч “биднийг ба тэднийг” биш, харин үргэлж “бид” гэсэн ойлголттой байдаг.
- Бид оюутнуудаа дэмжих чадвар, эрүүл мэндийн мэдлэг, мөн ерөнхий оюутны ая тухтай байдал (кампус дотор болон гадна аль алинд нь) зэрэг утга учиртай үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байдаг.
Бакалавр, Магистрын зэрэг олгох хичээлүүд нь 25 хүртэлх оюутантай танхимд хичээллэдэг. Манай сургуульд 17-27 насны оюутнууд суралцдаг бөгөөд нийт оюутны 95% нь гаднаас ирсэн оюутнууд юм. Нийт 47 орноос оюутнууд элсэн суралцаж байна.
Hiren Raval
C3S Бизнесийн сургуулийн захирал
Та бүхэнд C3S сургуульд тавтай морилж, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний менежмент, Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлага зэрэг хөтөлбөрүүдийг танилцуулж байгаадаа баяртай байна. Би компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр гүнзгий мэдлэгтэй тул сургалтаа хамгийн сүүлийн үеийн компьютерийн програм хангамж болон техник хангамж ашиглан явуулахын ач холбогдлыг ойлгож байна. Тийм ч учраас манай сургалтууд нь технологийн хэрэглээнд их хэмжээгээр тулгуурлан явагддаг. Салбарын онцлогт тохирсон сургалтын арга зүйтэй хослуулан, манай оюутнууд хамгийн сайн академик сургалт, хамгийн үр бүтээлтэй туршлагыг авдаг нь батлагддаг. Бидний санал болгож буй бүх зүйлийг олж мэдэхийг хүсч байна.
Манай хамгийн эрэлттэй хөтөлбөрүүдэд:
Дипломын хөтөлбөрүүд
Бизнесийн чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гэрчилгээ, дипломууд юм. Бид кампус дотор болон онлайн хэлбэрээр таныг эрдмийн зэрэг авах хүсэл эрмэлзлэлээ эхлүүлэх эсвэл дахин бий болгох боломжтой болгосон олон түвшний дипломын хөтөлбөрүүдийг санал болгодог. Дипломын хөтөлбөрүүд нь танд хүссэн салбартаа ажиллахад шаардлагатай боловсрол, туршлага олж авахад туслах болно.
Байршил: Барселона, Испани
Хугацаа: 12 сар
Хэл: Англи
Элсэлт: 2, 5, 10-р саруудад
C3S Бизнесийн Сургуулийн бакалаврын хөтөлбөрүүд нь өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээл дээр шаардлагатай мэдлэгээ өргөжүүлэх, чадвараа дээшлүүлэх зорилготой оюутнуудад зориулагдсан болно. Манай дипломын хөтөлбөрүүд нь Барселонагийн кампус дээр суралцах, хэрэгцээндээ нийцсэн ижил төстэй сургалтын хөтөлбөрийг алсаас онлайнаар авах боломжийг олгодог. C3S Бизнесийн Сургууль нь кампус дотор (манай Барселона кампус дээр) болон онлайнаар дипломын хөтөлбөрүүдийг санал болгодог. Түүнчлэн, манай хөтөлбөрүүд бакалавр болон магистрын түвшинд аль алинд нь байгаа. Манай бүх хөтөлбөрүүдээр хичээлийн төгсгөлд оюутнууд C3S Бизнесийн сургуулиас нэмэлт зэрэг өгдөг нь Их Британийн Аялал жуулчлал, зочлох менежментийн байгууллага (OTHM)-аар магадлан итгэмжлэгдсэн. Тантай адил олон оюутнууд зэргийн (бакалавр, магистр) хөтөлбөрөөс илүү гэрчилгээний (certificate) хөтөлбөрт хамрагдах талаар бодож үздэг. Та кампус дотор эсвэл кампусаас гадуур байгаа эсэхээс үл хамааран манай дипломын хөтөлбөрүүдийн аль нэгийг дүүргэх үед та ур чадвар, мэдлэг олж авахаас гадна санхүүгийн өсөлтийг мэдрэнэ. Та сонгосон салбартаа ажлын байр олоход гол анхаарлаа хандуулж, дипломын хөтөлбөрүүдийн сургалтын төлбөрийг зах зээлийн үнээр санал болгож байна.
Бакалаврын дипломын хөтөлбөрүүд
Бизнесийн чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гэрчилгээ буюу сертификат, диплом олгох сургалт.
- Бизнесийн удирдлагын OTHM 4-р түвшний диплом (OTHM Level 4 Diploma in Business Management)
- Бизнесийн удирдлагын OTHM 5-р түвшний диплом (OTHM Level 5 Diploma in Business Management)
- Бизнесийн удирдлагын OTHM 6-р түвшний диплом (Level 6 Diploma in Business Management)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус дээр болон онлайнаар
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар
- Сургалтын төлбөр: 7000 Евро (Кампус дээр), / 6500 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
- Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний менежментийн OTHM 4-р түвшний диплом (OTHM Level 4 Diploma in Tourism and Hospitality Management)
- Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний менежментийн OTHM 5-р түвшний диплом (OTHM Level 5 Diploma in Tourism and Hospitality Management)
- Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний менежментийн OTHM 6-р түвшний диплом (OTHM Level 6 Diploma in Tourism and Hospitality Management)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус дээр болон онлайнаар
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар
- Сургалтын төлбөр: 7000 Евро (Кампус дээр), / 6500 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
- Мэдээллийн технологийн OTHM 4-р түвшний диплом (OTHM Level 4 Diploma in Information Technology)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар, 5-р сар
- Сургалтын төлбөр 7000 Евро (Кампус дээр)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
- Мэдээллийн технологийн OTHM 5-р түвшний диплом (OTHM Level 5 Diploma in Information Technology)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар
- Сургалтын төлбөр: 7000 Евро (Кампус дээр)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
Төгсөлтийн дараах дипломын хөтөлбөрүүд
- Стратегийн менежмент ба манлайллын OTHM 7-р түвшний диплом (OTHM Level 7 Diploma in Strategic Management & Leadership)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар, 5-р сар
- Сургалтын төлбөр: 7500 Евро (Кампус дээр) / 7000 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
- Ложистик ба Нийлүүлэлтийн Сүлжээний Менежмент OTHM 7-р түвшний диплом
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар
- Сургалтын төлбөр: 7500 Евро (Кампус дээр) / 7000 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
- Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний менежментийн OTHM 7-р түвшний диплом (OTHM Level 7 Diploma in Tourism and Hospitality Management)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар
- Сургалтын төлбөр: 7500 Евро (Кампус дээр) / 7000 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
- Эрүүл мэнд, нийгмийн халамжийн менежментийн OTHM 7-р түвшний диплом (OTHM Level 7 Diploma in Health and Social Care Management)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар
- Сургалтын төлбөр: 7500 Евро (Кампус дээр) / 7000 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
- Нягтлан бодох бүртгэл ба санхүүгийн OTHM 7-р түвшний диплом (OTHM Level 7 Diploma in Accounting and Finance)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 60 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 12 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар
- Сургалтын төлбөр: 7500 Евро (Кампус дээр) / 7000 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
Бакалаврын зэргийн хөтөлбөрүүд
Олон улсын шаардлагад нийцсэн, бат бөх бизнесийн үндэс суурийг бүрдүүлдэг бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүд.
- Бизнесийн удирдлагын бакалавр (Hons) – BA (Hons) in Business Management
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 180 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 36 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар, 5-р сар
- Сургалтын төлбөр: Жил бүр 7000 Евро (Кампус дээр) / Жил бүр 6500 Евро (Онлайнаар)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
-
Бизнесийн тооцоолол ба мэдээллийн систем (OTHM) бакалавр (Hons) – BSc (Hons) Business Computing & Information Systems (OTHM)
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус
- Кредит: 180 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 36 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар, 5-р сар
- Сургалтын төлбөр: Жил бүр 7000 Евро
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
-
Бизнесийн тооцоолол ба мэдээллийн систем (NCC) бакалавр (Hons) – BSc (Hons) Business Computing & Information Systems (NCC )
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус
- Кредит: 180 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 36 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар, 5-р сар
- Сургалтын төлбөр: Жил бүр 7000 Евро
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
-
Бизнесийн аялал жуулчлалын бакалавр (Hons) – BA (Hons) in Business Tourism
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 180 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 36 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар
- Сургалтын төлбөр: Жил бүр 7000 Евро (Кампус дээр)/ Жил бүр 6500 Евро (Онлайн)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
Магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд
Тодорхой бизнесийн салбарт таны карьерыг өсгөх, дэвшилтэт мэргэшүүлэх хөтөлбөрүүд
- Дэлхийн хэмжээний бизнесийн удирдлагын магистр – Global MBA
- Хичээллэх горим: Барселона хот дахь кампус болон онлайнаар
- Кредит: 90 ECTS
- Хэл: Англи
- Хугацаа: 18 сар
- Элсэлт 10-р сар, 2-р сар, 5-р сар
- Сургалтын төлбөр: Жил бүр 10800 Евро (Кампус дээр)/ Жил бүр 10300 Евро (Онлайн)
- Бүртгэлийн төлбөр: 300 Евро (Буцаан олгогдохгүй, өргөдөл гаргах үед төлнө)
Дипломын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн үү?
Тийм ээ, C3S Бизнесийн Сургуулийн бүх дипломын хөтөлбөрүүд нь Их Британийн OTHM (Аялал жуулчлал, зочломтгой байдлын менежментийн байгууллага)-аар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд оюутнууд хичээлийн жилээ дуусгасны дараа C3S Бизнесийн Сургуулиас нэмэлт зэрэг авдаг.
Оюутнууд онлайн болон кампус доторх сургалтын аль нэгийг нь сонгож болох уу?
Тийм ээ, оюутнууд хувийн шаардлагадаа үндэслэн Барселонагийн кампус дээр суралцах эсвэл онлайн сургалтыг сонгож ижил төстэй сургалтын хөтөлбөрөөр сурч болно.
Бүрэн бакалаврын зэргийн сургалтаас илүү дипломын хөтөлбөрт хамрагдах нь ямар давуу талтай вэ?
Дипломын хөтөлбөрүүд нь тодорхой салбаруудад чиглэсэн боловсрол, ур чадварыг санал болгодог бөгөөд ихэвчлэн хурдан дуусгах хугацаатай, сургалтын төлбөр багатай байдаг. Олон оюутнууд шууд ажилд орох боломж олохын тулд эсвэл мэргэжлийнхээ ирээдүйн төлвийг сайжруулахын тулд элсдэг.
Сургалтын төлбөр нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юу?
C3S Бизнесийн сургуулийн дипломын хөтөлбөрүүд нь хүртээмжтэй байхаар зохиогдсон бөгөөд сургалтын төлбөр нь хямд бөгөөд оюутнуудын сонгосон салбартаа ур чадвар эзэмших, ажлын байранд хамрагдах боломжийг дэмжих зорилготой юм.
Төгсөлтийн дараа би ямар мэргэшилтэй болох вэ?
Төгсөгчид Их Британийн OTHM-ээс магадлан итгэмжлэгдсэн диплом, мөн C3S Бизнесийн Сургуулиас нэмэлт зэрэг авч, ажлын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлдэг.