Skip links

BHMS (Business & Hotel Management School)

Манай агентлаг Швейцарь улсын Люцерн хотод байрлах BHMS (Business & Hotel Management School)-ийн зуны кэмпийн бүртгэлийг эхлүүлж байна. Энэхүү хоёр долоо хоногийн хөтөлбөр нь 15-19 насны залууст англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, зочлох үйлчилгээний салбарын талаар ойлголттой болох, Швейцарь улсын соёлтой танилцах, олон улсын найз нөхөдтэй болох гайхалтай боломжийг олгодог.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:

  • Хугацаа: 2025 оны 7-р сарын 13-наас 7-р сарын 26 хүртэл
  • Насны хязгаар: 15-19 нас
  • Сургалтын агуулга:
    • Зочлох үйлчилгээний бизнесийн талаарх интерактив семинарууд
    • Шоколадны бүтээл урлах зэрэг практик үйл ажиллагаанууд
    • Хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтууд
  • Аялал, үзвэр үйлчилгээ:
    • Шоколадны үйлдвэрт зочлох
    • Люцерн нуурын аялал
    • Швейцарь улсын бусад алдартай газруудаар аялах
  • Байрлах байр: Хуваалцсан өрөөтэй байр (13 хоног)
  • Хоол: Өдөрт 3 удаагийн хоол
  • Тээвэрлэлт: Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
  • Бусад: Оролцогчийн гэрчилгээ

Төлбөр:

  • Нийт: 3,900 Швейцарь франк (CHF)
    • Хэрэв та зуны кэмпэд оролцоод, дараагийн хоёр жилийн дотор BHMS-ийн бакалаврын хөтөлбөрт элсвэл, энэхүү төлбөрийг эхний жилийн сургалтын төлбөрт тань хасаж тооцно.