Skip links

Лондонгийн Бизнес ба Санхүүгийн Сургууль (LSBF)

Манай агентлаг Сингапур дахь Лондонгийн Бизнес ба Санхүүгийн Сургууль (LSBF)-ийн зуны кэмпийн бүртгэлийг эхлүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, Сингапурын соёлтой танилцах, олон улсын найз нөхөдтэй болох гайхалтай боломжийг олгодог.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:

  • Хугацаа: 1, 2, эсвэл 3 долоо хоногийн сонголттой
  • Сургалтын агуулга:
    • Өдөр бүр англи хэлний хичээлүүд: яриа, бичих, сонсох, унших, үгийн сан, дуудлага
    • Өдөр тутмын хэрэглээнд зориулсан ярианы англи хэл
    • Өөр өөр төрлийн бичвэрүүдтэй танилцах: захидал, имэйл, өгүүллэг, эссе
    • Сонсох чадварыг хөгжүүлэх техникүүд
    • Унших хурд болон ойлголтыг сайжруулах
    • Өдөр тутмын ярианд хэрэглэх үгийн сан
    • Дуудлага, аялга, хэмнэл, өргөлтийг сайжруулах
  • Үйл ажиллагаа:
    • Сингапурын алдартай газруудаар аялал хийх
    • “Amazing Singapore” туршлагаар баяжих
  • Байрлах байр: Өглөөний цайтай орон байр (4 хүний өрөө)
  • Тээвэрлэлт: Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ

Төлбөр:

  • 1 долоо хоног: 1,750 SGD
  • 2 долоо хоног: 3,060 SGD
  • 3 долоо хоног: 4,000 SGD