Skip links

English Language & Culture Institute (ELCI)

Манай агентлаг АНУ-ын English Language & Culture Institute (ELCI)-ийн зуны болон өвлийн кэмпийн бүртгэлийг эхлүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүд нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, Америкийн соёлтой танилцах, олон улсын найз нөхөдтэй болох гайхалтай боломжийг олгодог.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:

  • Хугацаа: Зуны кэмп: 2025 оны 7-р сарын 1 – 7-р сарын 28; Өвлийн кэмп: 2025 оны 1-р сарын 5 – 1-р сарын 25
  • Насны хязгаар: 14-18 нас
  • Сургалтын агуулга:
    • Өдөр бүр 4 цагийн англи хэлний хичээл (нийт 80 цаг)
    • Англи хэлний бэлтгэлийн ном, сурах материалууд
    • Хөтөлбөрийг амжилттай төгссөн оролцогчдод оролцогчийн үнэмлэх, гэрчилгээ олгоно
  • Байрлах байр: 2 ортой тохилог оюутны байр
  • Хоол: Өглөөний болон өдрийн хоол (ажлын өдрүүдэд)
  • Аялал, үзвэр үйлчилгээ:
    • Портланд хотын аялал
    • Орегон мужийн байгалийн үзэсгэлэнт газруудаар зочлох
    • Америкийн соёлын арга хэмжээнүүдэд оролцох
    • Томоохон худалдааны төвүүдээр зочлох

Төлбөр:

  • Зуны кэмп (4 долоо хоног): 3,500 ам.доллар
  • Өвлийн кэмп (3 долоо хоног): 2,800 ам.доллар
  • Нэмэлт зардал: Онгоцны билет, аяллын болон эрүүл мэндийн даатгал (ойролцоогоор 3-3.5 сая төгрөг)

АНУ-ын Зуны Кэмп – English Summer Camp in USA

АНУ-д Англи хэлээ сайжруулж, аялж, соёлтой танилцах зуны кэмп!
Сан-Франциско хотоос холгүй Вакавилле хотод 3 долоо хоногийн зуны кэмпийн бүртгэл эхэллээ.

📌 Хөтөлбөрийн дэлгэрэнгүй

  • Хугацаа: 2025 оны 7-р сарын 20 – 8-р сарын 09

  • Насны хязгаар: 8-25 нас

  • Аав, ээж, гэр бүлийн ах дүүс, найз нөхдөөрөө хамрагдах боломжтой

  • Сургалтын агуулга:

    • Өдөрт 7-8 цагийн эрчимтэй англи хэлний хичээл (Junior TOEFL тест өгөх боломжтой)
    • University of California их сургуульд зочлох
    • Америк сургуулийн хүүхдүүдтэй танилцах, олон улсын орчинд харилцах
    • Бүх төрлийн спортын болон хөгжүүлэх арга хэмжээнүүд
    • Төгсөлтийн сертификат, футболк, дурсгалын зураг
  • Байрлах байр: Америк айлд байрлах (Homestay experience)

  • Хоол: Өдөрт 3 удаагийн хоол

  • Аялал, үзвэр үйлчилгээ:

    • Сан-Франциско, Сакраменто, Вакавилле хотуудаар 4-5 бүтэн өдөр аялал хийх
    • Алдартай газруудыг үзэж сонирхох

💰 Төлбөр & Хөнгөлөлт

  • Зуны кэмп (3 долоо хоног): 4,200 ам.доллар
  • Application хураамж: 400 ам.доллар
    • 2 болон түүнээс дээш хүүхэд бүртгүүлбэл 2 дахь хүүхдийн application хураамж 50% хямдралтай

Дээрх төлбөрт ороогүй:

  • Онгоцны билет
  • Визний хураамж, визний үйлчилгээ