Alte Их Сургууль нь Гүржийн боловсролын салбарт 25 жилийн туршлага, түүхтэй, бүрэн магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага юм. Энэ нь Бизнесийн сургууль, Олон улсын анагаах ухааны сургууль, Хууль зүй, нийгмийн ухааны сургууль, Мэдээллийн технологийн сургууль гэсэн дөрвөн сургуулийн 50 орны 3000 орчим оюутныг нэгтгэдэг. “Alte” гэдэг нэр нь Латин хэлнээс гаралтай бөгөөд оргил, хамгийн өндөр цэг эсвэл түүн рүү хөтлөх зам гэсэн утгатай. “Alte” нэр нь бидний эрхэм зорилгыг илэрхийлдэг. Хамгийн өндөр цэг болон түүнд хүрэх зам гэсэн ойлголтоос гаралтай энэ нэр нь хувь хүмүүсийг оргил цэг рүү нь хөтлөх бидний үүрэг амлалтыг бэлэгддэг.
Сургуулийн давуу тал
2001 оноос үйл ажиллагаа явуулж байгаа
- 3210 төгсөгчтэй
4 салбар сургуультай
- Бизнесийн сургууль
- Олон улсын анагаах ухааны сургууль
- Хууль зүй, нийгмийн ухааны сургууль
- Мэдээллийн технологийн сургууль гэсэн дөрвөн сургуультай
Олон орноос ирсэн гадаад оюутнуудтай танилцаж нөхөрлөнө.
- 50 орны 3000 орчим оюутан суралцаж байна
Аюулгүй, баталгаатай байр
200 Салбарын түншлэл
- Төрийн байгууллагууд болон тэргүүлэгч хувийн хэвшлийн компаниудтай идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд тэдний тоо аль хэдийн 200-аас давсан нь оюутан, төгсөгчдөд дадлага хийх, ажилд орох бодит боломжийг олгож байна
- Дэлхийд даяар 60+ гаруй их сургуультай түншлэл
Хичээлийн хөтөлбөрийн давуу тал
- Олон улсын оюутнуудад зориулсан тусгай дэмжлэг
- Оюутанд бодит ажлын талбар дээр ашиглагдах, амьдрал дээрх практик ур чадвар эзэмшүүлдэг.
Олон улсын оюутнуудад зориулсан үйлчилгээ
- Шинээр элсэгчдэд зориулсан чиг баримжаа олгох сургалт явагддаг
- Гадаад оюутныг байр орон сууцаар хангах асуудалд туслалцаа үзүүлдэг
Суралцах орчин
- Tbilisi хотын төвд байрладаг
- Орчин үеийн анги, лаборатори
Яагаад Alte-д суралцах гэж ?
Бид их сургуульд өнгөрүүлсэн хэдэн жил бол боловсрол гэгддэг агуу аяллын зөвхөн эхлэл гэж үздэг. Бид их сургууль нь оюутнуудад зөвхөн тодорхой мэдлэг өгөөд зогсохгүй, тасралтгүй хөгжих хүслийг төрүүлэх ёстой гэж үздэг бөгөөд ингэснээр тэд амьдралынхаа туршид суралцаж, шинэ зорилго тавьж, түүндээ хүрч, амжилтанд хүрэх болно. Энэхүү урт удаан аялалд Alte Их Сургууль нь зөвхөн боловсролын байгууллага биш байх болно. Энэ нь оюутан болон төгсөгч бүрийн хамтрагч болж, тэднийг бусдаас ялгаруулдаг өвөрмөц ур чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд нь туслах болно.
Бидний эрхэм зорилго бол хувь хүн бүрийн бүрэн чадавхийг нээж, боломжтой гэж бодож байснаас нь илүү ихийг хийхэд нь туслах явдал бөгөөд хамгийн сүүлийн үеийн сургалтын арга зүй, технологид суурилсан онцгой сургалт, сургалтын орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Alte их сургуулийн сан нь чанартай боловсролд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарт судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор 2021 онд байгуулагдсан. Тус санд жил бүр өгдөг хандивын 30%-ийг судалгааны санхүүжилтэд, үлдсэн 70%-ийг оюутнуудын сургалтын төлбөрт зориулдаг.
Судалгааны санхүүжилт нь дараах зүйлд зориулагдсан болно.
- Өндөр амжилт гаргасан оюутнууд
- Улсын шалгалтанд онцгой амжилттай оролцсон нийгмийн эмзэг бүлгийн өргөдөл гаргагчид
- Их сургуулийн эрдэмтэд
- Их сургуулийн төслүүдэд амжилттай оролцсон оюутнууд
Өөрсдийн салбарт холбогдох судалгааны төслүүд дээр ажиллаж байгаа Alte Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнуудад эдгээр санхүүжилт нь зориулагддаг.
Alte Их Сургууль нь оюутнуудад сурлагын ахиц дэвшлийг нь дэмжих, мэргэжлийн чадамжийн хүрээнд зөвлөгөө, сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зорилготой Оюутны сайн сайхан байдал, амжилтын зөвлөх үйлчилгээг санал болгодог. Оюутны сайн сайхан байдал, амжилтын зөвлөгч нь Sopho Koshadze бөгөөд хувь хүний болон бүлгийн зөвлөгөө өгдөг. Энэхүү үйлчилгээ нь оюутнуудын хувийн хөгжлийг дэмжих, тэсвэр тэвчээрийг бэхжүүлэх, сургалтын үйл явцад үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Энэхүү санаачилгын тусламжтайгаар оюутнуудыг өөрийгөө танин мэдэх, цагийн менежмент болон суралцах стратегиа сайжруулах, сурлагын болон хувийн бэрхшээлүүдийг амжилттай даван туулахад нь тусладаг.
Alte Их Сургуулийн хувьд олон улсын түншлэлийн сүлжээгээ өргөжүүлэх, эрдэм шинжилгээний харилцаагаа хадгалах нь маш чухал ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар тус их сургууль дэлхийн 80 орчим тэргүүлэх боловсролын байгууллагатай хамтран ажилладаг. Хамтран ажиллагч сургуулиудын талаар дараах холбоосоор орж үзээрэй.
https://alte.edu.ge/en/partner-universities
Alte Их Сургууль нь өөрийн эрхэм зорилгын дагуу оюутнууд холбогдох боловсрол эзэмших, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох ур чадварыг хөгжүүлэх боломжтой орчинг бүрдүүлэхийг байнга эрмэлздэг.
Alte Их Сургууль нь оюутнуудад дараах карьер хөгжлийн үйлчилгээг санал болгож байна.
- Зах зээлийн шаардлагад нийцсэн техникийн ур чадварыг сайжруулах зорилгоор үечилсэн семинар зохион байгуулдаг
- Идэвхтэй сул орон тоо байнга бэлэн байдаг
- Боломжит ажил олгогч болон түнш байгууллагууд
- Ажлын байрны үзэсгэлэн
- Зөвлөгөө өгөх хөтөлбөрүүд
- Мэргэжлийн дадлага хийх боломжууд
Хамтран ажиллагч байгууллагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
https://alte.edu.ge/en/partner-organizations
Дараах холбоосоор орж олон улсын оюутнуудад зориулсан дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
