Hutt Valley High School нь Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотын ойролцоох Lower Hutt бүсэд байрлах 2000+ сурагчтай том хэмжээний сургууль юм. 1926 онд байгуулагдсан бөгөөд олон жилийн турш чанартай боловсрол олгож ирсэн.
Сургууль нь олон улсын сурагчдад найрсаг, аюулгүй орчинд суралцах боломж олгож, академик амжилт болон хувь хүний хөгжлийг зэрэг дэмждэг.
🎯 Сургуулийн давуу тал
- 🌿 Тайван, стресс бага амьдрахад таатай ногоон кампус
- 🧑🤝🧑 Жил бүр 80–120 орчим олон улсын сурагч зорин ирдэг
- 🏫 1926 оноос хойш 100 жилийн туршлагатай
- 🏙️ Wellington хотын төвд (15 минутын зайд) байрладаг
📚 Хичээлийн хөтөлбөр
- Шинэ Зеландын боловсролын үнэлгээний системийн дагуу зөвхөн шалгалт биш, жилийн турш хийсэн даалгавраар дүгнэн үнэлдэг NCEA (Level 1–3) бэлтгэдэг.
- Их сургуульд элсэн суралцахад мэргэжил сонголтын зөвлөгөө, их сургуулийн урьдчилсан бэлтгэлээр хангадаг.
- Англи хэл нь хоёрдогч хэлтэй сурагчдад зориулж Англи хэл сайжруулах ESOL (English for Speakers of Other Languages) бэлтгэх тусгай хөтөлбөрүүдтэй.
- Шинжлэх ухаан, бизнес, урлаг, математик гэх мэт өргөн хүрээний хичээлүүдээс өөрийн сонирхол, ирээдүйн зорилгод нийцүүлэн хичээлээ сонгох боломжтой
🌍 Олон улсын сурагчдад зориулсан үйлчилгээ
- Аюулгүй байдлын (ZQA Code of Practice) баталгаатай
- Олон улсын сурагч хариуцсан багтай
- Buddy system (найзтай болгох систем) тулгуурласан
- 24/7 дэмжлэг, зөвлөгөө, тусламж үзүүлдэг
🎨 Дугуйлан, сургалтууд
Community-based буюу сурагчид нутгийн сурагчидтай хамт суралцаж, сургуулийн болон муж хотын үйл ажиллагаанд оролцсоноор жинхэнэ Шинэ Зеландын боловсрол, амьдралыг мэдэрдэг.
- ⚽ 20+ спортын өргөн сонголт
- 🎭 Урлаг, хөгжим, драм
- 🌏 Соёлын арга хэмжээ
- 🏕️ Camp, outdoor programme
